• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

  • special
  • 2021-08-25 12:00:00
  • 2278
SHARE TWITTER

“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт эко гар урлалын “Тэрэм брэнд”-ийг үүсгэн байгуулагч Д.Амарбаясгалан оролцож байна. "Баялаг бүтээгч" нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч доктор /PhD/ Ч.Даваабаяр ажиллаа. 


Д.Амарбаясгалангийн хувьд 2013 онд эко гар урлалыг сонирхож эхэлснээр гэр бүлийн бизнес болгон “Тэрэм брэнд”-ийг үүсгэн байгуулжээ. Түүний нөхөрийг Д.Энх-Амар гэдэг. Тэд хоёулаа эдийн засагч мэргэжилтэй, банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан. Харин одоо тэд модон эдлэл урлах өрхийн бизнесээ, үйлдвэрийн түвшинд хүргэхийн тулд хичээн ажиллаж байна.


Тэдний хамгийн анхны бүтээгдэхүүн бол гэр хэлбэртэй модон өлгүүр байсан бөгөөд худалдаанд гаргахаасаа өмнө зах зээлийн судалгаа явуулжээ. Цэвэр модоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэдний хувьд материалын үнэ өндөр байсан учир бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ эргэлзсэн гэдэг. Гэсэн ч тэдний хийсэн бүтээгдэхүүнийг гадны жуулчид түлхүү сонирхож байсан учраас гадныханд зориулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлжээ.




“Тэрэм брэнд”-ийн давуу талууд:
  • Нэг бүрчлэн гар аргаар ухаж сийлбэрлэсэн сайн чанарын модон эдлэл
  • Байгаль болон хүнд ээлтэй, ухаалаг хэрэгцээнд тань нийцсэн гэр ахуйн загварлаг бодон бүтээгдэхүүн
  • Монгол өв уламжлал болсон гэрийг бэлэг дурсгалийн бүх бүтээгдэхүүндээ шигтгэж өгсөн
  • Таны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ямар ч химийн бодис агуулаагүй, будаг, лак, цавуу оруулахгүй
  • Сэтгэхүй, хөдөлгөөн хөгжүүлэх модон тоглоом үйлдвэрлэдэг
“Тэрэм брэнд” гэр ахуй, бэлэг дурсгал, хүүхдэд зориулсан эко модон тоглоомыг үйлдвэрлэж байна. 


“Тэрэм брэнд”-ийн цаашдын зорилго нь  Монголчуудын эртний хөлөгт тоглоомуудыг дахин сэргээж, хэрэглээнд нэвтрүүлэх гэж тодорхойлжээ. 
ТЭРЭМ БРЭНД: БУСДААС ТҮРҮҮЛЖ ХӨДӨЛЖ, БУСДЫГ ДАГУУЛЖ АЖИЛЛАНА

Д.Энх-Амар: Миний хувьд банкны салбарт 4 жил, санхүүгийн чиглэлээр 8 жил ажилласан. Энэ хугацаанд ер нь үйлдвэрлэл эрхэлж үзмээр санагдаад болохгүй байсан юм. Монгол Улс ихэвчлэн импортоос хараат байдаг улс. Ийм байдлыг өөрчилье гэж бодогдоод байсан. Тэр үед эхнэр бага хүүхдээ төрүүлсний дараа гар урлалынх нь бэлдэцийг бэлдэж өгөх явцдаа ер нь модоор юм хийе гэж бодоод яваад орчихсон. Би өмнө нь модоор юм хийж чаддаггүй байлаа шүү дээ. 

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь энд дарж үзээрэй

-Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарыг эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ны гишүүн “Баян хийц” ХХК-тай холбогдох утас: 8071-0988, 9605-0988
-Фейсбүүк хаяг: https://www.facebook.com/mongolgifts
-Баялаг бүтээгч нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075

ФОТО АГШИН: 


  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?