• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2023-08-02 09:56:56
  • 1193
SHARE TWITTER
Зөвхөн тамхины хайрцаг дээр бус, тамхины ширхэг бүр дээр эрүүл мэндийн анхааруулга хэвлэдэг дэлхийн анхны улс Канад болж байна.

Ирэх оны эхнээс эхлэн канадчууд “Тамхи хорт хавдар үүсгэдэг”, “Сорох бүрд хорддог” гэх мэт англи, франц хэлээр хэвлэгдсэн анхааруулгын үгсийг тамхины шүүлтүүр дээрээс уншдаг болох ажээ.

2024 оны долдугаар сар гэхэд зах зээлд худалдаалагдаж буй бүх “King size” буюу том хэмжээтэй тамхинууд ийм анхааруулгатай болсон байх ёстой гэнэ.

2025 оны дөрөвдүгээр сард ердийн болон жижиг хэмжээтэй тамхинууд мөн ийм болох ажээ.

Энэ хууль нь тамхийг эрүүл мэндийн анхааруулгагүйгээр хэрэглэх ямар ч боломжгүй болгоно гэж Канадын эрүүл мэндийн яам үзэж байна.

Тус улс 2035 он гэхэд тамхичдыг хүн амынхаа 5 хүрэхгүй хувьд хүргэх зорилт тавьсан юм.

1989 оноос хош Канадад тамхины хайрцаг дээр эрүүл мэндийн анхааруулга хэвлэдэг болсон. 2000 оноос эхлэн хайрцаг дээр тамхины аюулыг илэрхийлсэн зураг хэвлэх болжээ.

Тамхидалтын улмаас жил бүр 48,000 канад хүн нас бардаг гэсэн тоо байдаг.

 

Эх сурвалж: BBC
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?