• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

image

  • now
  • 2023-07-24 11:06:25
  • 982
SHARE TWITTER
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
  • Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаад эрх нь цуцлагдсан “Үүлэнгөү”, “Дун фан интернэйшнл трейд”, “Тун лэ фүүд”, “Язгууртан эко хүнс”, “Эс Эс Си Монголиа фүүд”, “Саян-Уул”, “Цан Сэн Тиан Ий” ХХК-иудад зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
  • Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Үүлэнгөү” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн махыг холбогдох хуулийн дагуу устгах арга хэмжээ авлаа. 

ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг ХХААХҮЯ, ЭМЯ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын хяналтын улсын (ахлах) байцаагчид болон Нийслэлийн Мал эмнэлэг, Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын (ахлах) байцаагч нарын бүрэлдэхүүнтэй. ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан тус ажлын хэсэг Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор баталсан "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх, мах боловсруулах нийт 258 объектод хяналт шалгалт хийж, аттестатчилах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?