• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

image

  • now
  • 2022-01-20 15:40:00
  • 1424
SHARE TWITTER

   Өмнөд Солонгосын эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүслээ. Учир нь COVID-19 халдварын тохиолдол нэмэгдэж, гадаад эрсдэл болон төсвийн нөхцөл байдал нь эдийн засгийн сэргэлтийг саатуулж болзошгүй гэж тус улсын Сангийн сайд пүрэв гарагт мэдэгдэв.
 
Мөнгөний бодлоготой уялдуулсан үйл ажиллагааг явуулахын тулд эдийн засгийн бодлогыг нарийн явуулах шаардлагатайг Сангийн сайд Хон Нам Ки мөн онцолжээ.
 
"Өмнөд Солонгосын эдийн засаг дотоод болон гадаадад ээдрээтэй нөхцөл байдалтай тулгараад байгаа нь өсөлтийг нь хязгаарлаж болзошгүй" гэж Хон Нам Ки эдийн засгийн асуудлаарх засгийн газрын хуралдаан дээр хэлсэн байна.
 
Тэрээр вирусийн нөхцөл байдал, гадаад эдийн засгийн эрсдэл, төсвийн нөхцөл байдлыг эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гол хүчин зүйл гэж нэрлэв.
 Тиймээс Өмнөд Солонгос улсын төв банк мөнгөний бодлогоо чангатгаж, Засгийн газар нь эмзэг бүлгийн иргэдээ дэмжих “Холимог” бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг сайд хэлжээ.
 
Тус улсын Засгийн газар цар тахалд өртсөн бизнес эрхлэгчдэд нэмэлт төсвөөр туслахыг эрмэлзэж байна. 
Сангийн яам бичил бизнес эрхлэгчдэд зориулж14 их наяд вон (11.8 тэрбум ам. доллар) нэмэлт төсөв гаргахаар төлөвлөж байна. Энэ алхам нь инфляци өсөхөд илүү их дарамт учруулж болзошгүй юм.
Дэлхийн бусад улс оронд бүтээгдэхүүн нийлүүлэлтийн  тасалдал, Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогоо бууруулах төлөвлөгөөний тодорхойгүй байдал нь Азийн дөрөв дэх том эдийн засагт гадаад эрсдэл болно гэж үзэж байна.
 
 
ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?