• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2019-01-07 09:21:00
  • 1784
SHARE TWITTER

 

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд ХХААХҮЯ нь донор орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна.

 

Тэр дундаа газар тариалангийн салбарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монгол ногоо”, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй”, Азийн хөгжлийн банкны “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах”, Европын холбооны “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хөгжүүлэх” зэрэг төсөл хэрэгжиж байгаа юм.

Эдгээр төсөл нь өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, салбарын ажилтнуудыг чадавхжуулахад анхаарч, хөрөнгө оруулж байна. Ийнхүү газар тариалангийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, энэ онд хамтран ажиллах чиглэлээ тохирох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас өнөөдөр (2018.01.04) дээр дурдсан төслүүдийн зохицуулагч нартай уулзалт зохион байгууллаа.





Уулзалтаар тогтвортой газар тариалан эрхлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, зохистой дадал нэвтрүүлэх, салбарт мөрдөгдөж буй стандартуудыг шинэчлэх, тариаланч, ногоочдыг сургах зэрэг чиглэлд олон улсын төслүүдтэй хэрхэн хамтарч ажиллах, хоорондын уялдааг хангах талаар ХХААХҮЯ-ны төлөөлөл байр сууриа илэрхийлж, төслүүд тус тусын саналаа албан ёсоор яаманд ирүүлэхээр тогтлоо. 

Эх сурвалж: ХХААХҮЯам
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?