• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. interview

interview

image

  • interview
  • 2015-10-19 10:08:00
  • 1090
SHARE TWITTER

"Масс агентлаг"-ийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хамт олон сумдад уулзалт зөвлөгөөн зохион байгуулах ажлаа Өвөрхангай аймгийн 19 суманд хийж эхэлсэн. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсан өдрүүд ойртсоор өврийн сайхан хангай нутаг манай хамт олныг "цагаан дээлээ өмсөөр" угтсан. Цаг агаар таагүй байсан ч тус аймгийн Өлзийт, Баян-Өндөр, Сант сумынхан амар мэнд асууж, ажил үйлс бүтэмжтэй байх болтугай хэмээн ерөөлийн үгээ хадаг болгон дэлгэж угтлаа.

Олныг хамарсан, иргэндээ хүрсэн ажил орон нутагт ус, агаар мэт хэрэгтэй буйг орон нутгийн иргэдийн яриа гэрчилсээр.

Өвөрхангай аймгийн сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, Жижиг дунд үйлдвэрийн газрынхан манай хамт олныг угтан, ажил байдлаа танилцуулж байна. "Танай төсөлд хамрагдмаар байна. Миний хийж байгаа зүйл Монголд хэрэгтэй, хүний эрүүл мэндэд тустай" гэсэн иргэд маш олон байна. Манай төслийн хамт олон тус аймгийг бүтэн тойрч, баялаг бүтээгч иргэдтэйгээ уулзсан хэдий ч цаана  нь түүнээс ч олон баялаг бүтээж буй иргэд  байна. Түүнээс гадна энэ мэт олныг хамарсан, иргэндээ хүрсэн ажил орон нутагт ус, агаар мэт хэрэгтэй буйг орон нутгийн иргэдийн яриа гэрчилсээр.

Намрын шар өдрүүд алсарсаар өвлийг өнтэй давах бэлтгэл ажил, хадлан тэжээлээ ойртуулах, хашаа саравчаа засах гээд малчдад ажил хаа мундахав. Гэсэн ч телевизээр манай төслийн хамт олон хэзээ суманд нь очихыг мэдсэн хүмүүс өмнөх өдөр нь , эс бөгөөс өглөө эрт ирээд сумынха Соёлын төвийн үүдэнд хүлээсэн харагдсан. Заал дүүрэн хүмүүс жаргал зовлонгоо ярилцан, асуудлыг шийдэх гарц юу байгаа талаар санал солилцон, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд олноороо элсэж байна.

Монгол ахуйгаа дээдлэн, морьтон заяагаа түшин амьдарч буй малчдаар бахархах зүйл олон байна.

Ашиг олохын тулд бус асуудлыг нь шийдэхийн төлөө манай төсөл хэрэгжиж буй гэдгийг орон нутгийн иргэд маань дэндүү сайн ойлгожээ. Уянга сумын баялаг бүтээгч иргэд өвөг дээдсээс уламжлан ирсэн Уянгийн хийцийн гэрээ үйлдвэрлэсээр байна. Манай төслийн хамт олон ур ухаанаа уралдуулан хийж буй тухайн бүтээгдэхүүнийг олны хүртээл болгож, мэдээллийн бүх сувгаар цацсан нь үр дүнгээ өгч захиалагч нэмэгдсэн гэдгийг утсаар бидэнд хэлж байсан. Борлуулалт нь сайжирч, орлого нь нэмэгдсэн энэ мэт мэдээлэл сумаас суманд, аймгаас аймагт өртөөлж, манай төслийн бодит үр дүнг орон нутгийн иргэд мэдэрч байгаа нь юутай сайн.

Манай төслийн бодит үр дүнг орон нутгийн иргэд мэдэрч байгаа нь юутай сайн. 

Уудам тал нутгаар давхин явахад алсаас далласаар уулзсан хоёр хүн байсан юм. Бүрд сумын малчин Г.Золжаргал, Тэрбээр манай хамт олныг хүлээж байсан бөгөөд төсөлд хамрагдан сэтгүүлд гарсан гэнэ.

Тэрбээр сум руу явах гэсэн хүсэл байв ч малаа хариулах хүнгүй учир ийн зам тосон уулзсан нь тэр аж. Сант суиын "Амтлаг"нарийн боовны цехийн дарга С.Ганболд бидэнтэй замд таарч сэтгүүлээ гардан авлаа.

Монгол ахуйгаа дээдлэн, морьтон заяагаа түшин амьдарч буй малчдаар бахархах зүйл олон байна.

Улаанбаатараас Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг гэх мэтчилэн бидний маршрут үргэлжилсээр 19 суманд хүрэх юм.

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч-өвөрхангай
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?