• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. interview

interview

image

  • interview
  • 2016-02-26 14:42:00
  • 1721
SHARE TWITTER

Дорнод аймгийн Чойбалсан хотын үйлдвэрлэгч “АСБЭ” ХХК-ийн захирал Д.Зоригтбаатартай ярилцлаа.

- Хэвлэлийн компаниа хэдэн онд байгуулсан бэ?

- Би 1999 онд хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа нэг принтер, нэг компьеьертайгаар эхлүүлж байсан. Тухайн үед  орон нутагт зах зээл бага учир борлуулалт муу байсан учир багагүй бэрхшээлтэй тулгарч байлаа. Тиймээс зөвхөн хэвлэлийн эх бэлтгээд зогсохгүй өөр олон зүйл хийх шаардлагатай болсон.

- Хамгийн анх ямар чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байв?

- Анх зөвхөн нэрийн хуудас бэлтгэж иргэдэд үйлчилдэг байсан бол өнөөдөр хэвлэлийн бүх төрлийн эх бэлтгэх, хэвлэх ,зураг сэргээн засах ,томруулах болон өргөмжлөл дипло, жааз хийж байна.

- Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах гол хүчин зүйл бол ажилчид байдаг. АСБЭ компани хэдэн ажилтантай вэ?

- Үйлдвэрлэлээ анх ганцаараа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 15 ажилтантай болсон.

- Хэвлэлийн үйлдвэрийнхээ хүчин чадлыг танилцуулахгүй юу?

- Манай компани  өдөрт дунджаар 50-60 м.Кв бүтээгдэхүүн хэвлэх хүчин чадалтай. Жаазны худалдааны хувьд одоогийн байдлаар 13х18 см, 15х20 см, 20х25 см, 20х30 см, 30х40 см-ийн хэмжээтэй модон болон полостироп жааз  борлуулж байна. Мөн жааз, өргөмжлөл, диплом, баярын бичиг зэргийг хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэдэг.  

- Дорнод аймгийн Чойбалсан хотын бүтээн байгуулалтын ажилд танай компани багагүй хувь нэмрээ оруулсан байна?

- Тэгэлгүй яахав. Дорнод аймаг бол дөрвөн ястны өлгий нутаг. Энэ ч үүднээс Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны эв нэгдлийг илэрхийлсэн хөшөөг 2014 онд хийсэн. Манай хамт олон энэ мэт  Чойбалсан хотын бүтээн байгуулалтын  ажилд гар бие оролцохыг хичээж байна.

- Танай хамт олны цаашдын зорилго юу вэ?

- Бид шинээр нэвтэрч байгаа техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж чанар, өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.

                                                 Дорнод аймаг Чойбалсан хот

                                                       Холбоо барих- 70-58-34-24

                                                                          99-58-34-24

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?