• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. interview

interview

image

  • interview
  • 2015-07-07 11:34:00
  • 1461
SHARE TWITTER

Дахин боловсруулалтын чиглэлээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаагаа явуулж буй “Тэнгэр бэсүд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар бид зорьж очлоо. Тус хамт олон барилгын ажилд хэрэглээд хаясан прүс модыг дахин боловсруулж хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Компанийн захирал Н.Давхарбаяртай ярилцлаа.

 “Тэнгэр бэсүд” ХХК хэдэн оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

Манай компани 2013 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогоор бид үндсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өдөрт 100-200 прүс мод боловсруулж байна.

Гол түүхий эд материалаа хаанаас татдаг вэ?

Барилгын хуучин  хаягдал прүсийг худалдаж авдаг. Зарим үед үйлчлүүлэгч нар маань өөрсдөө хуучин материалаа авчирч, дахин боловсруулалтад оруулдаг. Манайхаас хаягдал ер нь гарахгүй шүү. Хаягдал мод гарлаа гэхэд хагалаад түлээнд гаргана. Хадаас гарлаа гэхэд төмрийн хогонд өгнө шүү дээ.

Ямар тоног төхөөрөмж ашиглаж байна?

Манайх яг одоогоор Хятадаас оруулж ирсэн дөрвөн янзын тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Сүүлд цоо шинэ дөрвөн талт  хөрөө оруулж ирсэн. Энэ нь ямар ч модыг дөрвөн талаас нь зүсэж, өөлж гаргадгаараа давуу талтай. Мөн автомат хадаас авагчийг ашиглаж эхэлсэн учраас хурдан шуурхай чанартай бүтээгдэхүүн гарч байна.

Дахин боловсруулна гэхээр чанарын хувьд муу байна гэж эргэлзэж магадгүй юм. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юү?

Чанарын хувьд шинэ прүсээс илүү чанартай шүү. Бид олон удаагийн туршилт хийж үзсэн. Бид модны ширхгийг хооронд нь зөрүүлж нааж байгаа учраас маш бат бөх чанартай болдог. Ер нь байгууллагууд хэрэглээд тун ам сайтай байдаг. Манай ашиглаж байгаа цавуу зөвхөн хуучин модыг наахад зориулагдсан.

Хэрвээ танай үйлдвэр байгаагүй бол энэ мод түлээнд л явах байжээ?

Тийм шүү. Хуучин модоо эргэн ашиглаж байна гэдэг нь байгаль орчинд ээлтэй ажил  хийж байна л гэсэн үг. Прүс модыг анх бэлдэхдээ ойгоос  хамгийн чанартай үржил шим сайтай модыг тайрч хийдэг. Харин бид  дахин боловсруулж, байгальдаа бага ч гэсэн ээлтэй зүйл хийж байгаадаа баяртай байдаг.

Хамтран ажилладаг байгууллагуудаасаа дурдвал?

Бид хэрэглэгч нарт хамгийн чанартай бүтээгдэхүүн хүргэхийг л зорьдог. Тиймдээ ч удаан хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэнэ. Одоогоор 3-4 байгууллага байнгын харилцаатай ажилладаг болсон. Энэ дундаас “MBC” ХХК манайхыг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хамтарч ажиллаж байна. Сүүлд гэвэл Засгийн газрын авто баазын мянган грашийн барилгад манай прүсийг 100 хувь ашигласан.

Мэдээж цаашдаа үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилт байгаа байх?

Тэгэлгүй яах вэ. Бид одоогоор хувийнхаа хашаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашдаа  өөрсдийн гэсэн үйлдвэртэй болно. Мөн хаягдал модноос гадна хадаасыг дахин боловсруулж гаргах гэхчилэн бодож төлөвлөсөн олон ажил байна.

Харилцах утас: 88133594

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?