• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. interview

interview

  • interview
  • 2021-04-24 16:00:00
  • 1315
SHARE TWITTER

Онцгой нөхцөл байдлын хүрээнд нийтийн хөл хорионы шийдвэрийн дагуу зогссон хугацааны зээлийн хүүг төр даах боломж байна уу. Банкууд ч гэсэн аж ахуйн нэгж тул дангаараа энэ зардлыг даах боломжгүй, хадгаламжийн хүү зогсохгүй тул зээлийн хүү зогсох нь банкууддаа эрсдэлд учруулна. Энэ үеийн эрсдэлийг төр дааж энэхүү хугацааны зээлийг хүүг Засгийн газар банкуудад төлөх боломж байгаа юу гэдэг асуултыг  ААН-үүд төрд тавьж буй.

Учир нь ААН-ийн 72 хувь нь бизнесийн зээлтэй бөгөөд хэмжээгээр нь ангилбал 16 хувь нь 50 хүртэлх сая төгрөг, 24 хувь нь 50-100 сая, 31 хувь нь 100-500 сая, 20 хувь нь 1 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний зээлтэй байна.

Тиймээс татвар НӨАТ, НДШ, зээлийн эргэн төлөлт, хүү, түрээсийг хөнгөлөх, ААН-ийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг чөлөөлөх зэрэг төрийн бодит дэмжлэгийг хүсч байна. Энэ талаарх бизнес эрхлэгчдийн байр суурийг сонслоо.

Үл хөдлөх хөрөнгө /ҮХХ/зуучлалын “UA Properties” компанийн захирал А.УРАНГОО: Барилгын зээлийн хүүг тэглэх зохицуулалт хийх шаардлагатай 

-Хөл хорио тогтоосон болохоор манай салбар УОК-ын шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоосон. Ихэнх хөрөнгө оруулсан төслүүд хүүгийн хохирол амсч байна. Оны эхнээс хөрөнгө оруулалтаа зогсоосон гэж үзвэл өмнөх жилд хөрөнгө оруулсан төслүүд бүтэн жилийн хүүгийн алдагдалд хүрээд байна. ҮХХ зуучлалын салбар талаасаа бол өндөр үнийн дүнтэй бүтээгдэхүүн зарж борлуулах, мэдээлэл дамжуулах үйлчилгээ. Оны 8-12 сар бол бидний хувьд борлуулалт өндөртэй сарууд байдаг. Байгууллагын маань хувьд анх байгуулагдсан цагаасаа эрсдэлийн сан үүсгэж эхэлсэн болохоор бид бодлогынхоо хувьд алдагдалтай зүйл бол гарсангүй, харин борлуулалтын орлогоороо цалинждаг агентуудын хувьд хүнд тусч байгаа байх. Бид энэ сарын цалингаа тавьсан, сүүлийн хагаст бол ажилтан болгондоо сарын хүнсээ базаах Имарт-ын бэлгийн карт илгээсэн. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид бид шаардлагатай барилгын төслүүдийг санхүүжүүлээд, заримыг нь худалдаж аваад явдаг. Санхүүжүүлж буй төслүүд маань ихэнх нь банкны зээлтэй холбогдсон байдаг. Барилгын салбар өөрөө чамгүй хөрөнгө шаарддаг болохоор зээлийн хүүг болон ажилчдын цалингийн татварыг тэглэх зэрэг зохицуулалт хийх шаардлагатай.  Ингэснээр  компаниудын алдагдлыг дунджаар 15 хувиар багасгах шийдвэр болно.


Нийтэлсэн: Г.Лхагвадулам
Эх сурвалж: 
https://news.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?