• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. interview

interview

  • interview
  • 2021-04-09 12:00:00
  • 1474
SHARE TWITTER
Арилжааны банкуудаар дамжуулан олгож буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг авахад ямар бэрхшээл тулгарч буйг хувиараа болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ярилцаж олон нийтэд хүргэдэг “ЖДҮ 2 ИХ НАЯД” цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Анх эхнэрийнхээ эмчилгээний мөнгийг олохын тулд бизнесийн гараагаа эхэлж байсан Woodmaster тавилгын үйлдвэрийн эрхлэгч Б.БАТЗОРИГ оролцлоо.
 
ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ: Woodmaster Тавилгын үйлдвэр – ийн эрхлэгч
СОШИАЛ ХУУДАС: Batzorig Bold (Facebook)
ХОЛБОО БАРИХ УТАС: 9444-0777, 8801-2343

Б.БАТЗОРИГ: Монголдоо үйлдвэрлэж байгаа тавилга эрээн, хятадаас оруулж ирж байгаа тавилгуудаас хэдэн зуун хувь чанартай, эрүүл мэндэд хор нөлөөгүй байдаг. Монгол мужаанууд маань дэлхийн ямар ч брэндийн тавилгын үйлдвэрүүдээс дутахааргүй загвар хийц сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг. Монгол мужаанууд тавилга хийхдээ, аль болох хүний биед хоргүй, хүүхэд бэртээчихгүй, монгол хүний онцлогт тохируулаад ая тухтай хийдэг.

Хүмүүс Монголдоо хийсэн тавилгууд үнэтэй байна гэж ярьдаг. Бидний хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дээр нь Хятадаас орж ирж байгаа хямд үнэтэй тавилга эдэлгээний хувьд бага насжилттай байдаг. Гаднаас авахаараа хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй байсан ч авдаг, дотоодын Монгол хүнээс авахаараа үнэгүй шахуу авах ёстой юм шиг ойлголттой байх юм. Бид тэр гадагшаа гарч байгаа өндөр үнээр дутахааргүй сайн чанартай тавилга үйлдвэрлэж чаддаг. Монгол мужаануудад тийм ур ухаан, авьяас байна. Нарс, Хус, Шинэс, Царс зэрэг цэвэр модоор хийгдсэн манай бүтээгдэхүүн шахмал хиймэл материалаар хийгдсэн, өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүнийг орлож чаддаг ба хүн амын эрүүл мэндэд хор нөлөөгүй, цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг. 
 


 

Нийтэлсэн Г.ЛХАГВАДУЛАМ
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?