• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. interview

interview

  • interview
  • 2021-03-17 14:00:00
  • 1378
SHARE TWITTER

 



“Тавлаг” брэндийн үүсгэн байгуулагч Ч.Чулуунцэцэг гэх энэ эмэгтэй борлуулалтын сувгаа нэмж, байгууллагын захиалга авахыг зорьж явна. Уг нь сувилагч мэргэжилтэй ч булчин сулрах өвчний улмаас тэргэнцэрт суудаг болж мэргэжлээрээ ажиллах боломжгүй болжээ.  

2003 онд группт орохоос өмнө амьдралаа авч явахын тулд хийж үзээгүй зүйл үгүй. Одоогийн бизнесээ хөгжлийн бэрхшээлтэй дүүгийн хамт 10 орчим жил эрхэлж явна. Эгч дүүс амьдралын наад захын хэрэгцээндээ зарцуулах мөнгөө олохын тулд ор хөнжлийн давуу оёж эхэлсэн бөгөөд тэдний анхны захиалагчид ойр тойрны хүмүүс нь байв. Нэг удаа эмнэлэгээс том захиалга авсан ч тэдэнд материалаа их хэмжээгээр татах мөнгө байсангүй. Тус захиалгын түүхий эд хоёр боодол даавуу болж байсан бөгөөд даавуугаа хашаа байшингийнхаа гэрчилгээг барьцаалан зээлээр авч, хүний цахилгаан машинаар оёж байжээ. Захиалагч нь улсын эмнэлэг байсан тул төрийн сангаар дамжин мөнгө нь удаж орж ирсэн ч том захиалга гүйцэтгэх нь тэдэнд урам өгөв.

Ч.Чулуунцэцэг 2016 онд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв гэх төслийн байгууллага нээгдсэнийг мэдэн бүртгүүлжээ. Хотын эдийн засгийн хөгжилд бизнес эрхлэгчдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой тус төвөөс жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд сургалт, зөвлөгөө явуулахаас гадна Азийн сангаас төсөл хөтөлбөрүүд зарладаг аж. Тус төвөөс зохион байгуулсан сургалтуудад хамрагдах нь бараг л гэрээсээ гарч нийгэм дунд орж чаддаггүй хүнд сайхан санагдсан талаар тэрбээр ярьсан. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төсөлд түүний бичсэн төсөл шалгарч инкубаторын нэгдүгээр ээлжинд хамрагджээ. Төслийн хүрээнд сургалтуудад суухаас гадна шулуун оёдлын болон хэрээсийн машин бүхий дөрвөн сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжтэй болж түүний бизнес урагшилсан байна. 

Цар тахал түүний үйлдвэрлэлд багагүй нөлөөлж, хөл хорионы үед бараа материалын татан авалт саатах, бэлэн бүтээгдэхүүний эргэлт, цаашлаад үйлдвэрлэл багасчээ. Учир нь материалаа их хэмжээгээр татах мөнгөн эх үүсвэргүй тул эргэлтийн хөрөнгөдөө тааруулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Цар тахлаас өмнө сарын дундаж борлуулалт 2.6 сая төгрөгт хүрдэг байсан бол одоо 700 мянган төгрөг болж буураад байгаа аж. 

Эгч дүүс бэлэн болсон бүтээгдэхүүнээ захиалагчиддаа хүргэхдээ асран халамжлагч болох үеэл дүүгээсээ тусламж авдаг. Ингэхдээ түүнийг цалинжуулж, унааны зардлыг нь ч өгдөг. Сошиал сувгуудыг ашиглаж пэйж нээх сонирхол байдаг ч нэг өнгө, загвараар гарсан бүтээгдэхүүн нь дахин гарах боломжгүй тул ихэвчлэн хувь чатаар захиалгуудаа авч байна. Товчхондоо тэд авсан материалдаа баригдан бүтээгдэхүүнээ оёдог гэсэн үг. “Тавлаг” брэнд нь таван төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд үүнээс хоёр төрлийнх нь борлуулалт сайн.  

Эмэгтэй хүн бизнес эрхлэхэд тууштай, зүтгэлтэй, хэр баргийн саад бэрхшээлийг томруулж хараад байдаггүй гэж Ч.Чулуунцэцэг боддог. Асуудлыг аль болох хөнгөрүүлж даван туулдаг. Зээл авсан ч эмэгтэй хүн эргэн төлөхдөө илүү хариуцлагатай гэж дүгнэдэг бөгөөд өөрөө ч ийм эмэгтэй. 

Одоогийн эрхэлж буй өрхийн үйлдвэрлэлээ өсгөж бойжуулахын тулд түүнд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй. Учир нь бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж сайжруулах гэхээр материалдаа баригдан цааш алхаж чаддаггүй. Ингэж чадвал төсвийн байгууллагуудтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа аж. 

Түүний хувьд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог бага хүүтэй зээлд хамрагдах гэж удаа дараа оролдсон ч шалгуур нь өндөрддөг байна. Тэрбээр гарааны бизнес эрхэлж буй хүмүүст зориулсан өөр босго байх хэрэгтэй гэж боддогоо бидэнтэй хуваалцсан юм. 

Эх сурвалж: 
https://business.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?