• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. interview

interview

image

  • interview
  • 2015-12-18 13:56:00
  • 1167
SHARE TWITTER

"Масс агентлаг"-аас санаачлан баялаг бүтээгчдийн шинэ жилийг анх удаа зохион байгуулж байгаа билээ. Нийслэл болон, орон нутагт үйлдвэрлэл эрхлэгч, эх орны баялаг бүтээгчдээ хамруулан нэгдсэн шинэ жилээ хийх гэж буй "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Н.Ганболдоос цөөн зүйлийг тодрууллаа.

 

-Сайн байна уу, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нэгдсэн шинэ жилээ зохион байгуулахаар болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл хүргээч?

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос санаачлан энэ сарын 22-нд нэгдсэн шинэ жилээ Crocus event hall-д зохион байгуулахаар бэлтгэл ажил явагдаж байна. Энэ шинэ жилд маань Монгол орны өнцөг булан бүрт байгаа салбар хороодууд баялаг бүтээгчдээ зохион байгуулж ирж оролцоно. Түүнчлэн манай холбоог дэмждэг, хамтарч ажилладаг  МҮХАҮТ, Зээлийн батлан даалтын сан, төр засгийн байгууллагууд уригдан ирж оролцоно.

-Баялаг бүтээгчдийн шинэ жилд хичнээн хүн оролцох вэ?

-500 хүн оролцоно. Мөн шинэ жилийн үеэр монголын рок, попын алдартай дуучид, уран бүтээлчид ирж баялаг бүтээгчиддээ ая дуугаа өргөнө.

-Энэхүү үйл ажиллагааны бэлтгэл ажил хэр хангагдсан бэ. Хичнээн хүн ирж оролцохоор бүртгүүлээд байна?

-Холбооны удирдах зөвлөлийн гишүүд ажлаа хуваарилж аваад бэлтгэл ажлаа хангаж байна. Ерөнхийдөө бол бэлтгэл ажил хангагдсан гэж хэлж болно. Мөн 400 гаруй баялаг бүтээгч шинэ жилдээ оролцохоор бүртгүүлээд тасалбараа аваад байна. Нэмж хэлэхэд баялаг бүтээгчдийн маань нэгдсэн шинэ жил болоход хэдхэн хоног үлдээд байгаа учраас бүртгүүлж амжаагүй хүмүүсээ яаралтай ирж бүртгүүлээд шинэ жилдээ оролцоорой гэж урьмаар байна.

 

 

Түлхүүр үг:
  • шинэ жил 
  • баялаг бүтээгч
  •  
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?