• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. interview

interview

  • interview
  • 2016-03-17 13:25:00
  • 1355
SHARE TWITTER

Анхдагчдын өлгий нутаг Булган аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлалаа. Үүнтэй холбогдуулан баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр, аймгийн Засаг дарга Д.Эрдэнбат тэргүүтэй төлөөлөгчид болон баялаг бүтээгчид оролцлоо. 

Зөвлөгөөний эхэнд Баялаг бүтээгдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон аймгийн удирдлагуудын зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар баримталж байгаа төрийн бодлогуудыг танилцуулсан байна.

Булган аймагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороог албан ёсоор байгуулж тэргүүн болон тэргүүлэгчдийг сонголоо. Булган аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр П.Алтангэрэлийг томиллоо. Мөн салбар бүрийн төлөөлөл багтсан 11 тэргүүлэгчийг томилж цаашдынх ажилд амжилт хүсэв. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааг Засгийн газар, УИХ дэмжиж хэд хэдэн хууль, тогтоол, шийдвэрийг гаргасан. Үүний нэг нь Монгол улсын Сум хөгжүүлэх сангийн зээлийн ажлын хэсэг, хяналтын зөвлөлд баялаг бүтээгчдийн төлөөллийг оруулах тухай Засгийн газрын 494-р тогтоолыг Холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр салбарын тэргүүлэгчдэд гардуулан өглөө. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан

Булган аймгийн ЗДТГ, ИТХ-аас 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласны хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагууд тус аймагт ажиллалаа. Мөн Булган аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцсан. Баялаг бүтээгчид нэгдэж уулзах гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь өнөөдрийн зөвлөгөөнөөс мэдэгдлээ. Булган аймагт шинэ үйлдвэрлэл хөгжих үүд хаалгыг нээсэн уулзалт, зөвлөгөөн боллоо гэж дүгнэж байна. Бизнесийг өргөжүүлэх, хөгжүүлэх төвийг нэн тэргүүнд байгуулах шаардлагатай. Мэдээж хууль эрх зүй, дүрэм журам, ажлын байр гээд олон асуудлыг хамтарсан хөтөлбөрийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Булган аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн П.Алтангэрэл

Монгол улсын 21 аймагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөл байгуулагдлаа. Хамгийн отгон салбар нь Булган аймаг болж байна. Булган нутаг бол анхдагчдын өлгий шүү дээ. Тийм учраас хэдий хамгийн сүүлд байгуулагдсан ч цаашид ажил хэрэгч санал, үйлсээрээ байнгын манлайлагч байж ажиллах болно. Манай салбар хороо нэн тэргүүнд баялаг бүтээгчдэдээ зориулсан хууль зүйн зөвлөгөөг өгөхөөр төлөвлөж байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг нэгтгээд хамтарсан ажлын төлөвлөгөөнд тусгах болно. 

 

 

 

 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?