• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2018-05-20 12:10:00
  • 1158
SHARE TWITTER

 
Төв Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэг нь “Хөдөлмөрийн амт-2018” үзэсгэлэн худалдаа юм.




Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2017 оноос эхлэн жилд 5 удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаар болсон бөгөөд өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар баялаг бүтээгчид, үйлдвэрлэл эрхлэгчид 670 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Тус үзэсгэлэнд оролцогчдод Монголын баярлаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр баяр хүргэж үг хэллээ. 
Хөдөлмөрийн амт үзэсгэлэн худалаа нь үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс өөрт хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ шууд худалдан авах боломжтой гэдгээрээ ач холбдогдолтой юм.



Жилээс жилд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж сайжирч, нэр төрөл нь олширч байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн Хөрөнгө оруулалтын чуулганы хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байсан юм. Үзэсгэдэн худалдаа хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд 18 сумын 50 гаруй баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчид 80 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 21 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
5, 7, 9 дүгээр сарын үзэсгэлэн худалдаа гадаа талбайд зохион байгуулагддаг учир үүнтэй холбогдуулан Аймгийн зүгээс үйлдвэрлэл эрхлэгчид, иргэддээ зориулан ижил өнгө, хэмжээ, загвар бүхий 27 асарыг хийлгэсэн байна. Энэ үеэр үзэсгэлэнд оролцсон сум, үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдэд батламж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм.













  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?