• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-10-28 18:15:00
  • 813
SHARE TWITTER

Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран Өвөрхангай аймгийн 19 суманд баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг  зохион байгуулж байгаа. Уулзалт зөвлөгөөн Хужирт суманд боллоо.


 

  Баялаг бүтээгчдийг дэмжих уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд. Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга Т.Ариунболд, , Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хужирт сумын салбар хорооны дарга Л.Зориг нар оролцлоо.Тус сумын 30 иргэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд элсэж, талархал илэрхийлэв.

 
 

  Хужирт сумын түүхээс товч танилцуулъя. Илдэн бэйлийн хошууны хэсэг Автайсайн хааны хүү Бахарай баатар түүний хөвгүүн Цогт хун тайжийн ач Сутай Илдэнгийн албат байжээ. 1725 онд Түшээт хан аймгаас 19 хошуу таслан Сайн ноён хан аймгийг байгуулахад Илдэн бэйлийн хошуу нь Сайн ноён аймгийн харьяанд орж Хужирт Аг сум үүссэн түүхтэй. 1931 онд Халуун ус сум нэртэйгээр Архангай аймгийн харьяанд байгуулагдаад 1934 оны V сард Өвөрхангай аймагт шилжин 5 баг, 575 өрх, 2281 хүн ам, 53725 толгой малтай Хужирт сум нэртэй байгуулагдсан. Одоогоор 5 баг, 6750 хүн амтай, 145437 толгой малтай, хүн амын  тоогоор аймагтаа дөрөвт, малын тоо толгойгоор есдүгээр байранд, нутаг дэвсгэрийн хувьд аймагтаа хамгийн бага буюу 19 ордог юм.


 


 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?