• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-11-01 15:26:00
  • 1275
SHARE TWITTER

 Монголчуудын ургамлын тосны хэрэглээний 50 хувийг хангах хүчин чадалтай нэгэн үйлдвэр ашиглалтад ороод удаагүй байгаа нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байх “Майнинг тэчч” компанийн “Оргих” ургамлын тосны үйлдвэр юм. Үндэсний баялаг бүтээгчдийн тоонд зүй ёсоор орох тус үйлдвэрийг бид онцолж байна.

“Майнинг тэчч” компанийн “Оргих” ургамлын тосыг Герман рапсын үрээр Монголд тарьж ургуулсан түүхий эдээр үйлдвэрлэж байна.  Өдөрт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр 30 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр гурван жилийн хугацаанд сүндэрлэжээ.

С.Саруултөгс ахлах оператор

-Юуны өмнө үрээ шалгаж, хэмжиж хүлээж авна. Үүний дараа цэвэршүүлээд халаах төхөөрөмжид оруулна. Түүний дараа шахах пресст хийснээр 35 хувь нь тос, 65 хувь нь малын хүчит тэжээл болж гарч ирдэг. Эндээс ялгасан тосоо тусгай саванд хийдэг юм.

Манай үйлдвэр бүрэн автомат ажиллагаатай нэг ээлжинд хоёр оператор гардаг бол савалгаан дээр гурван хүн ажилладаг. Үйлдвэр маань 24 цагийн турш тасралтгүй ажиллаж өдөртөө 100 тонн үр шахаж 65 тонн малын тэжээл 35 тонн тос гаргадаг. 

Үр хүлээн авалт

Үрийн чанарыг шалгаж байна

Хатаах машинд оруулж байна

Үр шахах машин

Оператор хоёр ээлжээр ажилладаг

Хүчит тэжээлийн савлалт

Үйлдвэрийн химийн инженер Ч.Алтанзул

 Манайх ХБНГУ-ын гибрид сортын рапсын үрийг авчирч тариаланчдад гэрээгээр өгч тариулсан. Үүн дээрээ түшиглээд ургамлын тосны үйлдвэрээ байгуулсан. “Рапсын тос нь бусад ургамлын тосыг бодвол холестрин багатай. Тийм ч учраас энэ тосыг оливийн тостой зүйрлэдэг. Учир нь уг тосны биохимийн шинж чанар нь оливийн тостой ижил төстэй байдаг бөгөөд энэ нь цусны эргэлтэнд нөлөөлж, цусан дахь муу холестриний хэмжээг бууруулдаг аж. Оливийн тосонд олейн хүчлийн хэмжээ нь рапсын тосноос илүү байдаг ч хүний бие организм өөрөө дангаараа нэгтгэж чаддаггүй. Харин рапсын тосны найрлаганд олейн тос бага ч Омега-3, Омега-6 гэсэн тосны хүчлүүдийн хэмжээ хамаагүй их тул нэгтгэж чаддаг юм байна. Энэ нь хүний тархи, нүдний ажиллагааг хэвийн явагдахад нөлөөтэйн дээр цусан дахь сайн холестриний хэвийн хэмжээг барихад тустай юм. 


 


 

Зоотехникч З. Цоггэрэл

  Тус үйлдвэр ургамлын тос үйлдвэрлэхэд гардаг хаягдлаараа малын хүчит тэжээл үйлдвэрлэхийн зэрэгцээ био түлш үйлдвэрлэхээр туршилтын журмаар ажиллаж байгаа аж.

-Малын тэжээлийн онцлог нь уургийн баяжмал маш ихтэй учраас малын уургийн алдагдлыг нөхөж өгдөг ач холбогдолтой юм байна.

Рапсын шахдасыг бага хэмжээгээр малын тэжээлд хольж өгдөг ба энэхүү шахдас нь 39 хувийн уургийн агууламжтай. Эхний ээлжинд малд өгөхдөө 50-150 грамм хүртэл хэмжээтэй өгч, аажмаар нэмсээр бод малд 500 грамм бог малд 70 грамм хүртэл хэмжээтэйг тэжээлтэй нь холж өгдөг. Бид тэжээлээ үйлдвэрлэж эхэлсэнээсээ хойш туршилт судалгааны ажлыг байнга хийж явж байгаа. Эндээс харахад үнээний сүүний гарцыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтойг олж тогтоосон. Харин бэлчээрийн малд бага зэргийн нэмэлт тэжээл маягаар өгөхөд амьдын жингийн хэмжээ нэмэгдсэн нь харагдаж байна.


 


 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?