• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-10-17 15:28:00
  • 822
SHARE TWITTER

"МАСС" агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран аймаг, цаашлаад сумдад уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Энэ удаа Өвөрхангай аймгийн 19 суманд уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар өврийн сайхан хангай нутгийг зорьсон билээ. Тус аймгийн анхны уулзалт зөвлөгөөн Бүрд сумаас эхэлж байгаа юм. Уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд. Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг дарга Б.Очирсүх, ИХТэргүүлэгч Д.Алтанцэцэг болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд, баялаг бүтээгч болон сумын 300 гаруй иргэн оролцож байна.  

Төслийн хамт олон Өвөрхангай аймгийг бүтэн тойрч олон баялаг бүтээгч иргэдтэй уулзан, Баялаг бүтээгч сэтгүүлийн тусгай дугаар гаргасан юм. Уулзалт зөвлөгөөний үеэр сэтгүүлийг тараасан бөгөөд өөрсдийн хийж бүтээж буй бараа бүтээгдэхүүн, арвин туршлагыг нэгтгэн сэтгүүл гаргасанд Бүрд сумын иргэд талархалтай хүлээн авлаа. Уулзалт зөвлөгөөнд оролцогсод санал бодлоо хуваалцан, ямар бэрхшээл байдаг, хэрхэн хамтран ажиллах талаар яг одоо ярилцаж байна.

Сумын иргэд онцлоод төслийн хамт олонд талархал илэрхийлж байв

 

Сум багийн баялаг бүтээгч иргэдийг дэмжиж, хэвэл мэдээлийн хэрэгслээр өргөн цар хүрээтэй сурталчилж байсан удаагүй гэдгийг тус сумын иргэд онцлоод төслийн хамт олонд талархал илэрхийлж байв. Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элсэж, Ерөнхийлөгч Ч.Даваабаяраас үнэмлэхээ гардан авч буйдаа баярлаж буйгаа хэллээ. Бид иргэдийн санал бодлыг тусгасан дэлгэрэнгүй  сурвалжлагаа та бүхэнд удахгүй хүргэх болно.

Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хамт олны дараагийн очих сум Өвөрхангай аймгийн Есөн зүйл.

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч-өвөрхангай 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?