• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2016-02-26 11:45:00
  • 835
SHARE TWITTER

Эх орондоо хийж, үйлдвэрлэж байгаа баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллах аймаг, орон нутгийн тоо өссөөр байна. Говь-Алтай аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлалаа. Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласны хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. 

Говь-Алтай аймаг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласны хүрээнд найман багц ажил хийхээр төлөвлөсөн байна. Ажилгүй иргэдийг аймгийн МСҮТ болон бусад газарт шаардлагатай байгаа мэргэжлээр сургах, аймгийн брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулах, Улаанбаатар хотод Говь-Алтайн брэнд бүтээгдэхүүнийг борлуулах цэг байгуулах зэрэг боловсон хүчин, борлуулалтыг дэмжих олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусгаад байна.

Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт Засгийн газрын 494 дүгээр тогтоолыг гардуулан өглөө. Ингэснээр Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон зээлийн санхүүжилтэнд хяналт тавих ажлын багт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл орж ажиллах боломж нээгдсэн юм. Арын хаалга болон ямар нэгэн байдлаар эзэндээ хүрч чаддаггүй зээлийн тоо буурах нэгэн том алхам болж чадсан билээ. 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?