• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-10-20 09:27:00
  • 903
SHARE TWITTER

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон сумдад зохион байгуулж буй уулзалт зөвлөгөөнөө Өвөрхангай аймгаас эхэлсэн. Төслийн хамт олон Баянгол суманд ажиллав. Тус сум нь  говь хээрийн бүсэд багтах бөгөөд баруун, хойд, зүүн талаараа  Tөгрөг, Тарагт, Сант,  өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Сайхан-Овоо сумтай тус тус хиллэдэг, засаг  захиргааны зургаан баг, 1141 өрх, 3967  орчим хүн амтай юм.

Баянголчууд “Хүний хөгжлийг дээдэлсэн удирдлагын зөв тогтолцоотой, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангасан, өөрийгөө тэтгэсэн тогтвортой эдийн засаг бүхий загвар сум” болох зорилго тавьж ажиллаж байгаа нь манай төслийн бас нэгэн зорилготой нийцэж байгаа юм.

 

Сум орноо хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй залуусыг уулзалт, зөвлөгөөний үеэр урамшуулсан.

Ажил, амьдрал нь  ундарсан баянголчууд төслийн хамт олныг халуун дотноор хүлээн авч, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд  25 хүн гишүүнээр элслээ. Баялаг бүтээгчдийг дэмжих уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд. Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Чинбат, ИТХ-ын дарга Ч.Чулуунцэцэг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Баянгол сумын салбар хорооны дарга Ц.Бадамсүрэн нар оролцлоо. Сум орноо хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй залуусыг уулзалт, зөвлөгөөний үеэр урамшуулсан.

 

Баянголчууд  хонины сүүн ээзгий, тагар сонгино, омгийн хониороо алдартай. Баялаг бүтээгчдийг дэмжих уулзалт зөвлөгөөнд оролцсон иргэд брэнд болсон бүтээгдэхүүн, омгийн үүлдрээ хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцлоо. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон уулзалт зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулаад Төгрөг сумыг зорилоо.

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч-өвөрхангай
  •  
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?