• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-10-26 12:02:00
  • 970
SHARE TWITTER

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон сумдад зохион байгуулж буй уулзалт зөвлөгөөнөө Өвөрхангай аймгаас эхэлсэн. Төслийн хамт олон Нарийнтээл суманд ажиллав.

Баялаг бүтээгчдийг дэмжих уулзалт зөвлөгөөнийг тус суманд зохион байгуулсан нь амжилттай боллоо.  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын жижиг дунд үйлдвэрийн хэлтсийн мэргэжилтнүүд болон баялаг бүтээгч иргэд уулзалт зөвлөгөөнд оролцлоо.  Тус сумын иргэд санал бодлоо хуваалцан, суманд ажиллаж амьдарч буй иргэдээ дэмжин, уулзалт зөвлөгөөн зохион байгуулсанд талархаж буйгаа Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олонд илэрхийлэв. Зөвлөгөөний үеэр тус сумын шилдэг залуусыг шагнаж урамшуулсан юм.

Тус сум нь Өвөрхангай аймгийн хамгийн баруун захын сум бөгөөд нийт хүн амын 24.7 хувь нь сумын төвд бусад нь хөдөөгийн багуудад амьдардаг. Тус сумын төвд Өвөрхангай аймгийн баруун бүсийн болон Баянхонгор аймгийн зарим сумдыг өвс тэжээлээр хангах зориулалттай Улсын нөөцийн цэг, 2-р багийн төвд Өвөрхангай,  Баянхонгор аймгуудын нүүрсний хэрэгцээг хангадаг Баянтээгийн нүүрсний уурхай зэрэг  томоохон үйлдвэрлэл үйлчилгээний салбарууд байрладаг. Сумын нутаг дэвсгэрээр баруун чиглэлийн хэвтээ тэнлэгийн авто зам дайран өнгөрдөг, нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв Арвайхээр сум, Баянхонгор аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдох нөхцөл бүрдсэн, сумын төв болон Баянтээг багийн төв эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон, үүрэн телефоны сүлжээнүүдэд холбогдсон зэрэг таатай нөхцөлүүд нь хүн амын суурьшил,  тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна. Сумын хүн амын 59.7 хувь нь залуу болон дунд насныхан, 33.9 хувь нь хүүхэд, 6.4 хувь нь хөгшид байна.

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч-өвөрхангай
  •  
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?