• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2018-05-18 14:07:00
  • 1238
SHARE TWITTER
Үндэсний хөгжлийн газраас Монгол улсыг бүсчилсэн хөгжлийн асуудал, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах ажлын хүрээнд Төв аймгийг бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонгосонтой холбогдуулан Аймгийн эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах ажилд төрийн захиргааны төв байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, эрдэмтэн судлаачдын арга туршлагаас судлан, санал солилцон “Хөгжлийн загвар- Төв аймаг”-ийн стратегийг тодорхойлох “Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Зуунмод хотноо боллоо.


Чуулганыг Үндэсний хөгжлийн газар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллага, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын санал санаачлагыг өрнүүлж, хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг идэвхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. 





















Чуулганд Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Барилга хот байгуулалтын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яамны төлөөлөл, Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Аймгийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, Төвийн бүсийн аймгуудын Засаг дарга нар, Сумдын Засаг дарга нар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.
“Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Төв аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, Шинжлэх ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлал, Дэд бүтцийн салбар хуралдаанууд зохион байгуулагдлаа.

• Иргэд нь – Ажилтай, орлоготой
• Өрх гэр нь – Ая тухтай, чанартай амьдралтай
• Аймаг нь – Өсөлттэй, өгөөжтэй эдийн засагтай болох эрхэм зорилгоо Төр засаг, хөрөнгө оруулагч та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх болно хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?