• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2016-03-15 13:00:00
  • 781
SHARE TWITTER

Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн "Хан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн хамт олон гайхалтай бүтээл хийж Монголынхоо түүхийг мөнхлөх ажлыг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хороо санаачилж 100 метр урттай эсгийн дээр Монголын нууц товчоог зээглэж буй ажлыг дэмжин ажиллаж эхэлсэн юм.

Хан Хэнтийн урчууд төдийгүй энэ ажлыг санаачлан эхлүүлсэн Д.Нэргүй, Ж.Нарантуяа нарыг ажлыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөл дэмжиж байна. Тодруулбал "Гурван Марал" группын захирал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхтөр өнөөдөр тэдэнд 500.000 төгрөгийн хандив өглөө.

Ч.Мөнхтөр "Эх орныхоо түүхийг өгүүлсэн "Монголын нууц товчоо"-гоо эсгий урлал болгон бүтээж буй сайхан сэтгэлт урчууддаа баяр хүргэе.

Энэ бүтээл Монголыг дэлхийд таниулаад зогсохгүй монгол хүн бүрт эх орон, эх түүхээрээ бахархах сэтгэлийн дэм хайрлана гэдэгт итгэлтэй байна. Энэ онд манай улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Энэ урчууд маань тэр том арга хэмжээний өмнө ажлаа дуусгахаар сэтгэл шулуудан зүтгэж байгаа юм байна. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе" гэв.

"Хан Хэнтийн гар учууд" ХХК-ийн захирал Д.Нэргүй "Бидний эхлүүлсэн ажлыг элэг нэгтэй монгол хүн бүхэн дэмжиж байгаад талархаж байна. Монголчуудынхаа итгэлийг алдахгүйн төлөө хичээн ажиллах болно" гэв.

Масс агентлагийн хамт олон түүхэн бүтээлийн хийх хугацааг шуурхайлахад анхаарч бүх мэдээллийн хэрэгслээрээ сурталчилж байна.  Урчуудын ажилд дэм болгон хандив өргөхийг монголчууддаа уриалж байна.

ХАНДИВЫН ДАНС:  ХААН БАНК-5079162329

Харилцах утас: 9144-6944,  9476-1412

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?