• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2016-05-11 14:17:00
  • 1200
SHARE TWITTER

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийнхөн Орхон аймагт ажиллаад ирлээ. Орон нутгийн баялаг бүтээгч иргэд биднийг хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй найрсагаар угтдаг. Тэдний нэг нь тус аймгийн  “Орхон Энхбүтэмж” компанийн хамт олон юм. Тус компани нь 1999 онд байгуулагдаж өдгөө хүнсний салбарт 17 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гээд бахархах зүйл олонтой аж.

Жилээс жилд “Орхон Энхбүтэмж” компанийн үйлдвэрлэл өргөжсөөр 2001 онд ОХУ-аас жижиг оврын тоног төхөөрөмж оруулж ирсэн бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж амт чанартай хагас болон бүтэн боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймагтаа төдийгүй зэргэлдээ аймаг, сумдад нийлүүлж байна. 

Тодруулбал, хагас болон давхар утлагат хиам, чанамал хиам, төрөл бүрийн утсан мах, банш, бууз, гахайн утсан стейк зэрэг 30-40 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Өдөрт 5-6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус компани ОХУ, БНХАУ, Герман улсын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. 

Тус компани нь бүтээгдэхүүнийхээ эрүүл ахуй, чанар стандартад сайтар анхаарч ажилладаг төдийгүй хамтран ажилладаг түнш байгууллагууддаа бүтээгдэхүүнээ  зориулалтын хөргүүртэй машинаар цаг алдалгүй хүргэдэг. Тиймээс  “Орхон-Энхбүтэмж” компани орон нутагт зохион байгуулдаг олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог бөгөөд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллагаар удаа дараа шалгарч байжээ.

Аливаа салбарт оршин тогтнох үндэс суурь нь зарчим. зорилго хоёр байдаг. Тиймээс “Орхон Энхбүтэмж” компанийн  гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа ажилчдынхаа хандлагыг өөрчлөх нь тэдний зорилго хэмээн тайлбарлалаа.

Монголчууд 1960 аад онд бидний монголчилж хэлж заншсан галавсай хэмээх давсархаг хэрнээ цаанаа л нэг ер бусын амттай хүнсний бүтээгдэхүүнтэй танилцсан нь хиам.  Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 70 гаруй аж ахуй нэгж мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас хүнсний салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож хэрэглэгчдийн хэзээний танил болсон “Орхон-Энхбүтэмж” компани нь орон нутаг дахь баялаг бүтээгчдийн түүчээ болсоор байна. Нэг зүйлийг онцлоход тэд баглаа боодол,эрүүл ахуйн шаардлагыг онцгой анхаардаг юм билээ. Хийж бүтээх чин хүсэлтэй тэдний хамт олонд улам их амжилт хүсье.

 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?