• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2017-03-29 11:22:00
  • 974
SHARE TWITTER

Монголчууд бид эртний нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Энэ ч утгаараа бүхий л эд хэрэглэлээ нүүдэллэн авч явахад тохирсон зөөж тээвэрлэхэд хөнгөн, задалж угсрахад хялбар бат бөх байдлаар хийдэг байжээ. Тухайлбал монгол гэр л гэхэд нүүдэллэхэд тохирсон ачиж тээхэд хөнгөн, барьж угсархад авсаархан сууц. Тэгвэл монголд нэн эртнээс дэлгэрсэн бурхан шашины эд хэрэглэлээ ч мөн эвхэж хуйлдаг байдлаар буюу дэлгэмэл бурханыг түлхүү хэрэглэдэг байжээ. Өдгөө мартагдах шахсан энэхүү соёлыг дахин сэргээж өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор дизайнер Б.Дүүриймаа монгол дэлгэмэл бурханыг энэ жилээс бүтээж эхэлсэн байна. Ингээд Бурхан урлалын хөгжилд хувь нэмэр оруулж яваа түүний бүтээлийг энэ удаа онцолж байна. 

 

Бурхан урлахад нэн тэргүүнд хувь хэмжээг маш сайн судлах хэрэгтэй. Бурхан бүтээнэ гэдэг нь урлагаар дамжуулж бурханы айлдсан сургаал номлолыг дүрсээр илэрхийлж буй билэгдлийн урлаг. Бурханы олон дүр байдал, өнгө, мутрын барьц гээд бүгд цаанаа тодорхой билэгдэл агуулгыг шингээж байдаг. Товчхондоо бурханы сургааль номтой холбогдсон маш нарийн урлал юм. Тэгэхээр бурхан урлахын тулд бурханы номыг судлах шаардлагатай. Б.Дүүриймаагийн хувьд ч өнгөрсөн хугацаанд бурхан шашны холбогдолтой эд эдлэлүүдийг судалсны үндсэн дээр ийнхүү дэлгэмэл бурхан урлалыг дахин сэргээхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн төдийгүй импортоор орж ирдэг ямар ч хэмжээ стандартгүй бурхадыг халж монголчууддаа хойч үедээ дэлгэмэл бурханыг өвлүүлэн үлдээх зорилгт тавин ажиллаж байна.

Монгол дэлгэмэл бурханы талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 9940-9555, 9901-6794 дугаарын утсаар холбогдох боломжтой. 


 


 


 


 


 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?