• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2016-05-03 08:33:00
  • 919
SHARE TWITTER

Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн "Хан Хэнтийн гар урчууд" ХХК-ийн хамт олон гайхалтай бүтээл хийж Монголынхоо түүхийг мөнхлөх ажлыг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хороо санаачилж 100 метр урттай эсгийн дээр Монголын нууц товчоог зээглэж буй ажлыг олон хүн дэмжиж сэтгэлийн болоод санхүүгийн тусламж үзүүлж байгаа. Тэгвэл өнөөдөр "Хүчтэний нийлбэр" ХХК-ийн хамт олон энэхүү ажилд зориулж санхүүгийн хандив үзүүллээ.

"Хүчтэний нийлбэр" ХХК-ийн захирал Б.Баянтөгс

Хэнтий нутгийн гар урчууд монгол түмний уламжлал болсон эсгий урлалыг Гиннесийн номонд бүртгүүлэх ажлыг амжилттай эхлүүлээд явж байна. Олон хүн энэ ажлыг дэмжиж сэтгэлийн болоод санхүүгийн дэм үзүүлж байгаа. Манай компанийн хамт олон уг санаачлагыг дэмжиж санхүүгийн хандивыг гардуулж байгаа юм. Олон хүний сэтгэл шингэж байгаа учраас эх орноо гадаад ертөнцөд таниулсан сайхан бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. 

 

 

Манай компанийн хамт олон уг санаачлагыг дэмжиж санхүүгийн хандивыг гардуулж байгаа юм. 

Уг бүтээлийг баяр наадмын өмнө дуусгахаар ажиллаж байгаа юм. 

100 метр эсгийн дээр "Монголын нууц товчоо"-г урлах ажил 55 метр дээрээ үргэлжилж байгаа гэнэ. Хэнтий аймгийн бүх сумдын төлөөлөл ирж энэхүү ажилд хувь нэмрээ оруулсан ажилласан байан. Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэд гурван үе шат дараалан ирж энэхүү бүтээлд учиг шингээж оролцжээ. Эрдэнэт, Шарынгол, Налайх зэрэг газруудаас хүмүүс мөнгөн хандив үзүүлжээ. Уг бүтээлийг баяр наадмын өмнө дуусгахаар ажиллаж байгаа юм. 


 


 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?