• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-10-08 12:36:00
  • 48
SHARE TWITTER

ДОРНОД АЙМАГ: Аймгийн хэмжээнд 13 мянга гаруй ахмад угийн бичиг хөтөлж байна


 Дорнод аймгийн хэмжээнд угийн бичиг хөтөлдөг 7937 өрх буюу 13 мянга гаруй ахмад бий. Харин 188 омог ургийн баяраа тэмдэглэж, 177 нь ургийн баярын номоо хэвлүүлсэн тухай сонирхолтой мэдээллийг аймгийн Ахмадын холбооноос өгч байна.

Өнөөдөр 13 сумын Ахмадын хороо, Хэрлэн сумын Ахмадын зөвлөл хамтран “Угийн бичигтэн” үзэсгэлэнг дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнг сум, овог, айл, залуу үе гэсэн үе шаттай дэлгэж, угийн бичгийн баялаг уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулахыг зорьсноо зохион байгуулагчид ярьж байв.

Дорнод аймгийн ахмадууд 2010 оноос “Угийн бичгээ хөтөлцгөөе” уриан дор нэгдэж, ахмадын байгууллагын идэвхтэн сонгуультнууд, судлаачид, эрдэмтэн, докторууд идэвхийлэн оролцож, сургалт зохион байгуулах, туршлага түгээн дэлгэрүүлэх ажлыг өргөн хүрээнд хийж ирсэн юм. 
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?