СЭЛЭНГЭ АЙМАГ: Хонь, ямааны мах болон гурилын үнэ өсжээ

Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвд худалдан борлуулж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өссөн байна.
Тодруулбал, хонины мах 13000-13500 төгрөг, алтан тариа 1-р гурил 2450-2500 төгрөг, ямааны мах 1200-12500 төгрөг болж тус тус өсжээ.
Харин сүү 2700-2500 төгрөг болон буурсан байна.
Бусад гол нэрийн бүтээгдэхүүн болох элсэн чихэр 3800 (кг), үхрийн мах 1600 (кг), цагаан будаа 4050 (кг), А-80 бензин 2680, А-92 бензин 2700, дизель түлш 3063 төгрөгийн тогтвортой байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг