• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-10-07 12:54:00
  • 41
SHARE TWITTER

ТӨВ АЙМАГ: “Шилмэл мал-2025” үзэсгэлэнд гурван төрлөөр шагналт байрт шалгарлаа

 “Шилмэл мал-2025” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаанд Төв аймгийнхан амжилттай оролцож гурван төрлөөр шагналт байрт шалгарлаа. 

Тодруулбал, “Хосолмол ашиг шимт үхэр” шалгаруулах төрөлд Борнуур сумын Бичигт багийн малчин Б.Тэргэлийн 6 настай улаан зүсмийн хээлтэгч нийт 5189 литр сүүний гарцаар мөнгөн медаль хүртсэн байна.

Түүнчлэн “Импортын цэвэр үүлдрийн махны үхэр” төрөлд Аргалант сумын Хөшөөт багийн малчин Х.Лайханжавын 2 настай Лимузин үүлдрийн хээлтүүлэгч 450 кг жинтэйгээр хүрэл медаль хүртэв.

“Мах-өөх-бүдүүн ноост хонь”-ны төрөлд Баянцагаан сумын Өлзийт багийн малчин А.Хатанбаатарын нутгийн баянцагаан хуц 92 кг жинтэйгээр мөнгөн медаль хүртлээ.

Мөн цөм сүргийн үржлийн аж ахуй нэгжүүдийг батламжилж гэрчилгээ олгосныг Эрдэнэ сумын “Шим агро ферм”ХХК гардан авлаа.
“Шилмэл мал-2025” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, худалдаанд хоёр дахь жилдээ оролцсон Борнуур сумын Бичигт багийн малчин Б.Саруулд Альпин үүлдрийн ямааг өсгөн үржүүлж, идэвх санаачилгатай, дэмжин оролцсонд талархал илэрхийлж “Батламж” хадгалууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, худалдааг 1989 оноос уламжлал болгон зохион байгуулж иржээ. 




 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?