“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮНД НҮҮРС БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай хэлэлдэг Цао фейдянь боомтруу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг эхлүүлж байна. Ингэснээр гуравдагч орны зах зээлд нүүрс борлуулах боломжтой болж байна.