• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-10-03 13:05:00
  • 38
SHARE TWITTER

ХОВД АЙМАГ: Цагаан будаа тариалалтыг хөгжүүлэхийг зорьж байна

 

 Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар цагаан будаа тариалах боломжтой цөөн аймгуудын нэг бол Ховд аймаг.  

 

Энэ жил Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтаар тутарга буюу цагаан будаа тариалжээ. Үүнээс 0.3 га талбай нь үр үржүүлгийн талбай юм. 

 

Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, хамгийн хүйтэн нөхцөлд ургуулдаг үр, сортуудыг ийнхүү туршиж, нутагшуулахаар зорьж буй.

 

Уг ажлыг "Gimex” ХХК сүүлийн жилүүдэд орон нутагт туршилтаар хэрэгжүүлж байгаа юм. 

 

Энэ жилийн тухайд БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөр “Копиа Монгол” төвтэй хамтран Булган суманд тариалсан тутарга амжилттай ургажээ. Туршилтын талбайн нэг га-гаас 6-8 тонн цагаан будаа хураан авахаар урьдчилан тооцоолж байна. 

 

2-3 өдрийн өмнө ургац хураалтын ажил эхэлсэн бөгөөд одоогоор стандартын дагуу тайралт хийж,  хатааж байна. 

 

Зарим тeхник, тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаас ургац хураалтын ажил удаашрах төлөвтэй байгаа юм. 

 

Цагаан будаа тариалахад усан хангамж, дулааны баланс хангалттай байх нь чухал. 

 

Цаашид услалтын системийг өргөжүүлэх замаар хиймэл нуур цөөрөм, ойн зурвас зэргийг байгуулж, эко систем, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломжтой. Мөн орон нутагт цагаан будаа тариалснаар дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийг эрүүл баталгаат хүнсээр хангах давуу талтай. 

 

Орон нутагт цагаан будаа тариалах, чанартай үр сортыг нутагшуулах туршилт, холбогдох судалгааны ажил цаашид үe шаттай үргэлжилнэ. 

 

Цагаан будаа тариалалтыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд орон нутгаас, төрөөс бодит дэмжлэг үзүүлбэл илүү үр дүнтэй байх боломжтой гэж "Gimex" ХХК-ийн захирал Ж.Ганхуяг ярилаа.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?