• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-10-03 13:03:00
  • 41
SHARE TWITTER

“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” аяныг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Экологийн цагдаагийн алба, Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэйгээр “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдсэн эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газарт ногоон байгууламж байгуулах гэсэн гурван зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа юм. Тэгвэл энэ жил намрын улиралд тарьсан модоо арчлах, хамгаалах, өвөлжүүлэх бэлтгэл хангах чиглэлээр “Тарьсан модоо арчилцгаая” уриалга гаргаж, иргэд олон нийтэд мэдээлэл бэлтгэн хүргэхээр зорьжээ. Түүнчлэн Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 114.6 сая орчим мод тарьж, хангалттай хэмжээний тарьц, суулгацын нөөц бүрдсэнийг албаныхан онцоллоо. 
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах үүднээс мод тарих, ургуулах, арчлах ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 онд “Зөв мод-зөв арчилгаа”, 2022 онд “Байгалиа бүтээе”, 2023 онд “Мод тарьж байгалиа бүтээе”, 2024 онд “Хүн бүр мод тарьцгаая”, “Алтан намар мод тарих цаг”, 2025 онд “Хашаандаа мод тарья”  аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?