• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-30 15:08:00
  • 42
SHARE TWITTER

Монгол, Польш хоёр улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, бүлгийн гишүүдийн хамт өнөөдөр (2025.09.30) Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Польш-Монголын парламентын бүлгийн гишүүд хамгийн сүүлд 2018 онд манай улсад айлчилснаас хойш талууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүн нар харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэж, ирэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан тогтсоны дагуу цаашдын бодит өгөөж, үр дүнг эрэлхийлэн ажиллаж байна хэмээлээ.
Түүнчлэн эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгүүд, улс төрийн яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход парламентын бүлгүүд хоорондын хамтын ажиллагаа чухал түлхэц болох учиртайг тодотголоо. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын хуралдааныг түүхт ойн хүрээнд товлох талаар санал солилцсон юм.
Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын бүлгийн дарга Станислав Горчыца найрсаг дотно угтан авсан бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Польшийн Сеймийн хамтын ажиллагаа тэртээ 1989 оноос эхлэлтэйг онцоллоо. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хууль тогтоох байгууллага хооронд хэрэгжсэн албан айлчлал, яриа хэлэлцээний түүхэн товчоог сөхөөд, цаашид давтамжийг ойртуулж, парламентын бүлгүүд хоорондын уулзалтыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулах саналыг дэвшүүлсэн юм.
Уулзалтын үеэр талууд Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашдын зорилтот ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Уг хэлэлцээрийн хүрээнд одоогоор таван аймагт ус цэвэршүүлэх байгууламж барих, онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийн төслүүд амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Орхон аймагт хэрэгжүүлж буй хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн явцтай парламентын бүлгийн гишүүд биечлэн танилцахаар төлөвлөж байгаа юм.
УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дэд дарга Б.Заяабал, хоёр улсын олон талт харилцаа улам бүр өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Польш Улсын аж үйлдвэржсэн туршлага, эдийн засгаа төрөлжүүлсэн бодлогын шийдлүүдээс харилцан суралцах хүсэлтэй байгаагаа уламжлав. Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хэлэхдээ, тус улс эдийн засгийн реформыг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр үсрэнгүй урагшилж, аж үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсаныг онцоллоо. Уулзалтад оролцогчид төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлсэн тус улсын сайн туршлагыг тодотгохын зэрэгцээ ашигт малтмал, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар нээлттэй санал солилцохоор тогтов.

Эх сурвалж: Парламент цэг эм эн
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?