• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-30 15:03:00
  • 43
SHARE TWITTER
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛЛОО
 
????????????????Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монгол-Канадын бизнес форумыг хоёр дахь жилдээ буюу 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Канад Улсын Торонто хотод зохион байгууллаа.
Форумд манай улсаас Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл ирж оролцлоо.
????Арга хэмжээний үеэр Элчин сайд Э.Сарантогос, Канадын Онтарио мужийн Эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлт, худалдааны яамны Олон улсын зах зээл нэгжийн дарга Карла Цамбурлианос нар мэндчилгээ дэвшүүлж, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын газрын дарга А.Гэрэлзаяа, Канадын Экспорт худалдааг дэмжих байгууллага (EDC)-ын Бүсийн захирал Сайна Фэн, Онтарио мужийн Эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлт, худалдааны яамны Ахлах зөвлөх Стивен Ип, Монголын Галерей компанийн захирал А.Бадамцэцэг нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
????Мөн Элчин сайдын яамны Зөвлөх М.Батхуяг, Вестерн Онтарио Их сургуулийн Докторант Т.Гоомарал, Оттава хотод бизнес эрхлэгч Ч.Уянга нар Канадад бизнес, худалдаа эрхлэх боломжууд, учирдаг саад бэрхшээлүүд, даван туулах арга замуудын талаар мэдээлэл өгч, санал солилцов. Мөн Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, бизнесийн хамтын ажиллагааны санал тавилаа.
 
????Форумд Канадын Гадаадын хэргийн яамны Онтарио муж дахь худалдааны төлөөлөгч Ев Ротcтейн, Канад Улс дахь Монгол Улсын Соёлын элч Ив Балленеггер, Өргөмжит консул Брaйон Вилферт, Пол Лемей нар оролцож, хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.


Эх сурвалж: Жижиг дунд, үйлдвэрийн газар
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?