• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-29 17:24:00
  • 27
SHARE TWITTER

НҮБХХ-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй удирдлагууд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска, тус хөтөлбөрийн Дэлхийн хүнсний системийн багийн зөвлөх Кристиан Дерлагэн, Мариа Соледад Риестра нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улс хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цогц бодлогоо тодорхойлон, тууштай хэрэгжүүлж буйг онцолсон. Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “Хүнсний хувьсгал”, тариалангийн тогтвортой байдлын “Атрын IV аян” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 

Хүн амын хүнсний хэрэгцээг хараат бус үйлдвэрлэлээс хангаж, улмаар экспортын чиг баримжаатай хэрэгжүүлж буй уг хөтөлбөрүүд богино хугацаанд өндөр үр дүнтэй хэрэгжиж байгаа. Тухайлбал,  Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, УИХ-ын тогтоолоор 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Хүнсний хувьсгал” хөтөлбөрт 3000 орчим иргэн, аж ахуйн нэгж хамрагдан, хүнсний 53 үйлдвэр шинээр бий болж буйг онцоллоо. 

Мөн хүнсний аюулгүй байдлаа сайжруулах ач холбогдолтой дээрх 2 хөтөлбөртэй уялдуулан малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг дэмжих “Цагаан алт”, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэх зорилготой “Шинэ хоршоо” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буйг танилцуулсан юм.

Монгол Улс бол мал аж ахуйн орон бөгөөд цаашид газар тариалан тогтвортой хөгжүүлснээр байгалиас хараат бус уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орчин үеийн хөдөө аж ахуйг бий болгож чадна гэдгийг дурдав.  

НҮБХХ-ийн Дэлхийн Хүнсний системийн багийн зөвлөхүүд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцаж, салбарын бодлогын хэрэгжилтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэмжлэг, техникийн зөвлөмж, зөвлөгөөг тодорхойлохоор зочилж буйгаа танилцуулсан. Монгол Улсад ажиллах хугацаандаа хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр мэдээлэл цуглуулж, салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдсан техникийн туслалцааг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв. 

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Дэлхийн хүнсний системийн багийн зөвлөх Кристиан Дерлагэн, Мариа Соледад Риестра нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын даргатай тусгайлсан уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?