• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-25 14:42:00
  • 60
SHARE TWITTER

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ 


Дэлхийн аялал жуулчлалын өдөр есдүгээр сарын 27-нд болно. НАЖГ, МАЖХ ТББ-аас энэ өдрийг “Хариуцлагатай монгол аялагч-гадаадад хэрэгжүүлцгээе” (Outbond travel mart 2025) уриан дор гадаад аяллын өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд маргааш зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр гадаад улс руу аялах сонирхолтой иргэдэд мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос өгөх, албан ёсны бүртгэлтэй тур оператортой танилцах, аяллын компаниудын хөнгөлөлттэй багцад хамрагдах, шууд захиалга хийх, хариуцлагатай аялах зэрэг монгол аялагчдад хэрэгтэй мэдээлэл хүргэх юм. Дэлхийн улс орнуудад монгол аялагчдыг аялуулдаг мэргэжлийн тур оператор, тэдэнд шаардлагатай зөвлөгөө, мэдэээлэл, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгал, аяллын агент, тийз захиалгын касс, нислэгийн авиа компани, И-сим болон визний мэдүүлэх зөвлөгөө гэхчлэн төрөл бүрийн мэдээлэл өгнө. Оролцогчдын 80 хувь нь аялал жуулчлалын мэргэжлийн тур компаниуд байх юм.




Аялал жуулчлалын өдрийг тэмдэглэх нь улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж буй энэ салбарын нэр хүндийг өргөх, таниулахаас гадна хүмүүст дэлхий ертөнцтэй танилцах, баяр баясгаланг ойлгуулахад оршдог. Мөн хүн бүрд энх тайван, сайн сайхан хөгжил цэцэглэлт, ногоон хөгжил, хариуцлагатай аялах нь чухал үүрэгтэйг ойлгуулах боломж олгодог байна. 

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг анх 1980 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. Монгол Улс НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагад 1990 онд гишүүнээр элссэн бөгөөд тус байгууллага нь дэлхийн бүс нутгуудад 1997 оноос албан ёсны баяр ёслолыг жил бүр тухайн цаг үеийн сэдвээр зохион байгуулдаг онцлогтой. Аялал жуулчлалын энэ жилийн өдрийг Малайзын Мелака хотод есдүгээр сарын 27-нд зохион байгуулах аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?