• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-25 13:04:00
  • 76
SHARE TWITTER

СҮХБААТАР АЙМАГ: Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

 

Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авлаа. Сүхбаатар аймгийн сургууль,цэцэрлэгийн хүүхдүүдийг сүү сүүн  бүтээгдэхүүнээр хангаж, эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих зорилготой уг үйлдвэрийн барилгыг өнгөрсөн жил барьж ашиглалтад оруулжээ.
 
Сүүний үйлдвэр нь Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн паркаа түшиглэнэ. Үйлдвэрийг НҮБ-ын ХХАА-н байгууллагаас 100 гаруй сая төгрөгийн зориулалтын төхөөрөмжөөр дэмжиж, мэргэжилтэн нь угсарч албан ёсоор хариуцагчдад  хүлээлгэн өглөө.  Одоогоор үйлдвэр туршилтын бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн бөгөөд удахгүй тогтмол нэрийн бүтээгдэхүүн хийж, хаяг шошго, стандартын сав баглаатой болж хэрэглэгчдэд очих юм.
 
Үүний тулд, үйлдвэрт хэдэн төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, хүүхдүүдэд ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэгтэйг  аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт танилцуулан саналыг нь авч эхэлжээ. Өөрөөр хэлбэл үдийн цайнд  Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг уг үйлдвэр хариуцах юм. Мөн цаашид ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаггүй 6-9-р ангийн хүүхдүүдэд уг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэхээр зорьж байгаа гэнэ.


 
Орон нутгийн зүгээс энэхүү үйлдвэрийн үйл ажиллагааг 160 сая төгрөгөөр дэмжиж байгаа бөгөөд  Хүнсний  хувьсгал хөдөлгөөний   хүрээнд Сүхбаатар аймагт “Нэг хүүхдэд нэг аяга сүү” хөтөлбөрийг бодлогоор хэрэгжүүлэх ажил ийнхүү биелэлээ олж эхэллээ.  Хөтөлбөрийн хэрэгжилтийн гол суурь нь уг үйлдвэр байх болно гэдгийг Сүхбаатар хөгжил ҮТП-ын захирал Т.Ихбаяр онцоллоо.
 
 Үйлдвэрийн үйл ажиллагааг тасралтгүй байлгах зорилгоор Сүхбаатар аймагт эрчимжсэн сүүний аж ахуй эрхэлж буй есөн хоршоог нэгтгэн Дундын хоршоо байгуулан ажиллаж байгаа. Эдгээр хоршоодын 100 гаруй гишүүн сүүгээ өдөр бүр нийлүүлж хамтран ажиллах юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?