• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-25 11:36:00
  • 80
SHARE TWITTER

ДОРНОГОВЬ АЙМАГ: Говь нутгийн онцлогийг харуулсан гэр үзэсгэлэн гаргав

 

Дорноговь аймгийн ЗДТГ-аас Их соён гэгээрүүлэгч, говийн V дүрийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Тэнгэрийн хутагт” соёлын фестивалийг энэ оны есдүгээр сарын 19-20-нд зохион байгуулсан. Энэ үеэр говь нутгийн соёлын өвийн онцлогийг харуулсан гэр үзэсгэлэнг таван өртөөнд хувааж олны хүртээл болголоо.

 

Өөрөөр хэлбэл гурван сум нийлээд нэг өртөө болох бөгөөд Даланжаргалан, Дэлгэрэх зэрэг сум язгуур урлаг, дуу хуураар олныг хөгжөөж, өөрсдийн онцлог соёлын өвийг иргэдэд сурталчилсан юм. Дараагийн өртөө нь соёлын үнэт өв бичиг дурсгал болон нүүдэлчдийн ахуй амьдралын онцлогоос буй болсон гар урлал, мал маллагааны арга туршлага, малчдын эдлэл хэрэглэл бусад уламжлалт соёл зэргээр үргэлжилсэн байна.

 

Зорин ирсэн хүмүүс тус гэрүүдэд зочилж говь нутгийн онцлог, соёлын биет болон биет бус өвийн тухай танин мэдэж, уртын дуунаас өгсүүлээд гэрийн ерөөл, найрын ерөөл зэрэг соёлын биет бус өвийн ай савд багтах олон язгуур өвийн төрлийг нутгийн ардын авьяастнуудын хоолойгоор үзэж сонирхсон юм.

 

Тухайлбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сум ардын аман зохиол, хууч яриагаар бусдаас ялгарах бол, Дэлгэрэх, Айраг, Даланжаргалан сум боржигины өв соёлыг уламжилж иржээ. Ташрамд, “Тэнгэрийн хутагт” фестивалийг 25000 орчим иргэн зорин ирж үзэж сонирхсон бол нийт 1200 орчим төрийн албан хаагч зохион байгуулалттайгаар оролцжээ.

 

 

 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?