• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-25 11:32:00
  • 77
SHARE TWITTER

ДАРХАН-УУЛ АЙМАГ: Мах, сүүний чиглэлийн 4200 үхэрт зохиомол хээлтүүлэг хийжээ


 Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Малын удмын сангийн үндэсний төв сүү, махны чиглэлийн 4200 гаруй үхэрт зохиомол хээлтүүлэг хийжээ.
Тухайлбал 2025 онд мах, сүүний үхэр сүрэгт түлхүү анхаарч 8500 тун гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийж, иргэд, аж ахуйн нэгжийн мал сүргийн удмын сан, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан байна.
Харин бог малын зохиомол хээлтүүлгийн ажлыг 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулж захиалгын дагуу хийж байна.

 
Өнөөдрийн байдлаар манай улсад 40 гаруй үүлдэр, омгийн мал байдаг судалгаа бий. Эдгээрийн гүн хөлдөөсөн үр болон үр хөврөлийг Малын удмын сангийн үндэсний төв генийн сандаа баяжилт хийн ажиллаж байна.
Малын удмын сангийн үндэсний төвд одоогийн байдлаар 40 гаруй мянган тун гүн хөлдөөсөн үр, хөврөл үрийг хадгалж, иргэд, аж ахуйн нэгжийн захиалгын дагуу зохиомол хээлтүүлгийн ажлыг явуулж байна гэж тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Гантөгс мэдэгдлээ.

Улсын хэмжээнд малын тооноос илүү чанарт анхаарч бүс нутагт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуй руу шилжүүлэх, мах, сүүний чиглэлийн удмын сан бий болгох, малын цөм сүргийн бүтцийг сайжруулах нь чухал гэдэгт анхаарлаа хандуулан ажиллаж байна.
 






Малын удмын сангийн үндэсний төв нь малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу монгол малын үндэсний генийн санг үндэсний, бүс нутгийн, төрөл зүйлийн түвшинд бүрдүүлэн сайжруулж, тэдгээрийг доройтох, мөхөх, устахаас хамгаалах, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, нутагшуулах, дэлгэрүүлэх, мал үржүүлгийн технологийн мэргэжилтэн сургаж бэлтгэх, үүлдэр, омгийн мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүнд молекул, генетикийн шинжилгээ хийх зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байгууллага 

Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?