• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-25 11:25:00
  • 61
SHARE TWITTER

АРХАНГАЙ АЙМАГ: Музейн үзмэрүүдийг дохионы хэлний орчуулгатай тайлбарлажээ

 НҮБ-аас жил бүрийн 9 дүгээр сарын 23-ны өдрийг “Олон улсын дохионы хэлний өдөр” болгон зарласан байдаг.

Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд дохионы хэлний хэрэглээг дэмжих, харилцаанд өргөн ашиглах нөхцөлийг бүрдүүлэхийг хуульчилсан.

Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх гэж үгүй” гэсэн уриатайгаар сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн бүх түвшинд дохионы хэлний хэрэглээг дэмжихийн чухлыг онцолж байна.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх нь төр, нийгмийн нийтлэг хариуцлага юм.
Архангай аймагт “Дохионы хэлний цэнхэр гэрлээ асаацгаая” хөдөлгөөн өрнүүлж байна. Үүний хүрээнд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс хэд хэдэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Тухайлбал,  
-Сонсголын бэрхшээлтэй иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийн гишүүдтэй сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, нийгмийн харилцааны хүндрэл бэрхшээл, хөдөлмөр эрхлэлт, мэдээллийн хүртээмжийн талаар өглөөний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Энэ үеэр нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн ахлах зэрэгтэй эмч Х.Ганчимэгтэй хамтран иргэдэд үзлэг оношилгоо, зөвлөгөө өгчээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аймгийн Музейн үндэсний түүх соёлын уламжлал, үзвэр үйлчилгээг дохионы орчуулгатайгаар тайлбарлан таниулсан байна.

Иргэдтэй харилцдаг анхан шатны байгууллагууд болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын баг хариуцсан мэргэжилтнүүд, Эрдэнэбулган сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариусан мэргэжилтэн, Эрдэнэбулган сумын баг хариуцсан нийгмийн ажилтнууд, Монгол банк болон арилжааны банкуудын теллерүүдэд дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгуулжээ
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох, хөдөлмөр эрхлэлтийн сайн туршлагын талаар олон нийтэд сурталчлан иргэд, аж ахуйн нэгжийг уриалсан контент бэлтгэн түгээж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?