• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-24 18:58:00
  • 83
SHARE TWITTER

АРХАНГАЙ АЙМАГ: Талх, нарийн боовны үйлдвэрлэлт 39.9 хувиар буурчээ

 

Архангай аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 8 сард 26.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.6 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай олборлох аж үйлдвэрийн үйлдвэрлэл голлон нөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл, нийт үйлдвэрлэлтийн 58.9 хувийг уул уурхай олборлолт, 13.6 хувийг хүнс ундааны, 0.4 хувийг хэвлэлийн, 11.0 хувийг дулааны эрчим хүчний, 3.9 хувийг усан хангамж, хог хаягдал, 0.2 хувийг модон эдлэлийн, 12.0 хувийг бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл эзэлж байна.
 
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аймгийн аж үйлдвэрлэлт, борлуулалтын хэмжээ эрс өссөн дүнтэй. Аймгийн Статистикийн хэлтсээс жил бүрийн эхний 8 сарын байдлаарх үзүүлэлтийг гаргажээ. 2022 оны эхний найман сард 4847.0 сая төгрөгийн борлуулалттай байсан бол 2025 оны эхний найман сард 28,115.6 сая төгрөгийн борлуулалттай гарчээ.
 
Харин аж үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн жилийн мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, талх 4.3 хувиар, нарийн боов 35.6 хувиар, бялуу 20.5 хувиар, савласан цэвэр ус 91.1 хувиар, хэрчсэн гурил 24.8 хувиар, ааруул 54.7 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.  
  Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?