• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-24 18:45:00
  • 73
SHARE TWITTER

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав

 
 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй НҮБ-ын Төв байранд уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын өрнүүлж буй НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүн, үр ашигтай болгон өөрчлөх зорилго бүхий “НҮБ-80” санаачилгыг талархан дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн энэ онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг дэмжин баталсныг талархан дурдаад, манай улс жил бүрийн долоодугаар сарын 11-нд адууны өдөрт зориулсан арга хэмжээг НҮБ-ын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй өрнүүлж буй талаар дуулгав. Мөн манай улсын Энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэвшүүлсэн санаачилгуудаа бодит үр дүнд хүргэхийн төлөө НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотлолоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, хувь нэмэр маш чухал болохыг онцлон тэмдэглэхийн хамт, дэлхий нийтийн хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудтай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хүч чармайлтыг өндрөөр үнэлэв. Тэрбээр НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг урьдын адил тууштай дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?