• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-24 18:36:00
  • 65
SHARE TWITTER

Турк улстай хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэхээр тохиролцлоо

 

ХХААХҮ-ийнг сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсаас хонь, ямаа, адуу, үхрийн мах болон дайвар бүтээгдэхүүн экспортлох чиглэлд Мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн баримт бичгийг нэгтгэх, эрдэм шинжилгээ, мэргэжлийн боловсон хүчний хамтын ажиллагааг дэмжих, шинэ техник технологи нэвтрүүлэх боломжийн талаар ярилцав.

Хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарт ноос, ноолуур болон бусад түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх, ургамал, газар тариалангийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар талууд байр сууриа илэрхийллээ.

Элчин сайд Башак Гэнч Юксэл Монгол, Туркийн уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлж, цаашид хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Хоёр тал хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь боломжийг бодит ажил хэрэг болгоход нэгдсэн ойлголттой байгаагаа онцолж, ойрын хугацаанд тодорхой ажлууд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
 

Эх сурвалж: ХХААХҮЯ

 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?