"Ази тивийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга" (AFACI)-ын хүрээнд "Төв Азийн орнуудын мал аж ахуйн төсөл"-ийн боловсруулах хэлэлцүүлэг уулзалт эхэллээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөөгийн хөгжлийн захиргаанаас үүсгэн байгуулсан “Ази тивийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга” (AFACI)-ын Төв Азийн бүс нутгийн гишүүн орнууд 2026 оноос хэрэгжүүлэхээр зэхэж буй “Төв Азийн бүс нутгийн орнуудын сүүний үхрийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн хэлэлцүүлэг, уулзалт арга хэмжээг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус санаачилгын Дэд даргалагч орны эрх, үүргийн хүрээнд төслийн ээлжит хэлэлцүүлгийг Монгол Улсад зохион байгуулж, үхрийн аж ахуйн хөгжүүлэлт, удмын сайжруулалтын асуудлаар төлөөлөгч орнууд санал солилцон мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сүүний чиглэлийн үхрийн аж ахуйг сайжруулах урт хугацааны төлөвлөгөөг боловсруулав.
Тус хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Солонгос Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Укбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс болон Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улсын төлөөлөл 2025 оны 09-ны 22-ны өдрөөс 26-ны хооронд оролцож байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ