• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-23 13:51:00
  • 114
SHARE TWITTER

НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо

 НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал Нью-Йорк хот дахь Ерөнхий Ассамблейн танхимд даваа гарагт боллоо.

 

Хүндэтгэлийн хурал залуучуудын найрал дууны “Sing for Hope” хамтлаг, "Метрополитен" дуурын дуучид, мөн удирдаач Тильман Михаэль, төгөлдөр хуурч Дэвид Уоткинсын хамтарсан тоглолтоор эхэлжээ. Ерөнхий Ассамблейн дарга Анналена Бербок хэлсэн үгэндээ "Өнөөдөр баяр ёслолын өдөр биш, харин өнгөрсөн түүхээс сургамж авч, итгэл найдварын замыг дахин сонгох цаг мөч” хэмээн мэдэгдээд, НҮБ-ыг байгуулах үед цаг үе хүнд бэрх байсныг дурджээ. 

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мөн үг хэлж "дайны шарх сорвитой байсан" тус байгууллагын анхны ажилтнуудын дурсгалыг хүндэтгэхийг уриалсан байна. "Тэд үхлийн хорих лагерууд, дайн тулааны харгислал, сүйрсэн хотуудыг харсан. Тийм ч учраас тэд энх тайвны тусын тулд хүчин зүтгэхээр шийдсэн юм. Энх тайванд тэмүүлэх нь гэнэн хэрэг гэсэн буруу ойлголт байсан хэдий ч "энх тайвны төлөө тэмүүлэх нь хамгийн зоригтой, хамгийн бодитой хүсэл эрмэлзэл гэдгийг тэд мэддэг байсан" гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. 

 

2021 оны Нобелийн Энх тайвны шагналт Мария Ресса үг хэлэхдээ, цахим эрин үед хүний эрх, мэдээллийн салбарт тулгарч буй сорилтуудыг онцолсон байна.  Тэрбээр 80 жилийн өмнө НҮБ-ын Дүрмийг “фашизмын үед геноцид ба дэлхийн дайныг зөвтгөхийн тулд мэдээллийг мушгин гуйвуулж, үнэнээс холдуулж, бүхэл үндэстнийг хүнлэг бус болгосны” дараа эмгэнэлт явдал давтагдахаас сэргийлэх амлалт болгон баталсан" гэдгийг дахин сануулсан байна. 

 

Түүний хэлснээр, өнөөдөр хүн төрөлхтөн “мэдээллийн армагеддон”-ыг туулж байна. Энэ үед худал мэдээлэл баримтаас хурдан тархаж, алгоритмууд нь “хайр энэрлийг бус бухимдлыг” өдөөж, биднийг “айдас, уур хилэн, үзэн ядалтаар дүүргэсэн хортой мэдээллийн урсгал”-д өртүүлэх байдлаар ажиллаж байна. Худал мэдээлэл нь баримттай бодит мэдээллээс 6 дахин хурдан тархдаг болох нь судалгаагаар тогтоогдсон бол дэвшилтэт  хиймэл оюун хөгжихийн хэрээр нөхцөл байдал улам дордож байна гэж Ресса анхааруулжээ.

 

Үүнтэй холбогдуулан тэрбээр дижитал аварга том компаниуд шийтгэл хүлээдэггүй байдлыг халж, мэдээллийн орчныг хамгаалах олон улсын стандартыг нэвтрүүлэх, хараат бус сэтгүүл зүйд суурилсан итгэлцлийн өөр дэд бүтцийг бий болгох, ардчиллын институцийг бэхжүүлэх, энх тайвныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүдийн хүчин чармайлтыг дэмжих зэрэг цогц санаачилгад хөрөнгө оруулах гэсэн гурван шийдлийг танилцуулсан байна.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 жилийн ойн чуулганы ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр эхлэх бөгөөд нийт 97 улсын төрийн тэргүүн нар үг хэлэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?