• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-23 12:36:00
  • 106
SHARE TWITTER

ДОРНОГОВЬ АЙМАГ: "Дорнын говийн тусгал" гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

Дорноговь аймгийн "Дорнын говийн тусгал" гэрэл зургийн холбооны гишүүн, гэрэл зурагчид хэдхэн хоногийн өмнө болсон “Тэнгэрийн хутагт” соёл урлагийн фестивалийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо.


Гэрэл зурагчид тус аймгийн байгалийн гайхамшигт газрууд болоод түүхэн дурсгалт газар, хүн ардын аж амьдрал, говийн амьдралын онцлог сонин сайхныг гэрэл зургийн дурандаа буулгасан байна. Дорноговь аймагт Хамарын хийд, Шамбалын орон, Хаянбаянзүрх хайрхан, Бүрдэнийн элсэн сувилал, Их нартын байгалийн нөөц газар зэрэг шашин соёл хийгээд байгалийн урлан болсон олон газар байдаг.

 

Эл үзэсгэлэнд Хамарын хийд, Шамбалын орон,  хүний аж амьдрал, элсэн говь, говийн ан амьтан, жигүүртэн шувуудыг олон өөр өнцгөөс дурандаа буулгасан нь онцлог сонин байлаа.   

 

Тус үзэсгэлэнг давхардсан тоогоор 2000 гаруй хүн ирж үзсэн байна. Ташрамд, Дорноговь аймгийн гэрэл зурагчид энэ жил “Гэрэл зургийн долоо хоног”, “Үзэсгэлэнт Хатанбулаг”, “Дорнын говийн тусгал” зэрэг гурван үзэсгэлэнг дэглээд байна.

 


Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?