• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-23 12:34:00
  • 79
SHARE TWITTER

Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт боллоо

 

Монгол Улс болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу мах, махан болон ноос, ноосон бүтээгдэхүүн нийлүүлэх уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэржилт, худалдааны яам, Мал эмнэлгийн газар, Арьс шир, ноос, гутлын үйлдвэрлэлийн холбоо, Нэхмэлийн үйлдвэрлэлийн холбоотой тус тус уулзалт хийж Монгол Улсаас сэврээсэн мах болон махан бүтээгдэхүүн, самнасан ноос болон ноосон бүтээгдэхүүн нийлүүлэх, нэхмэлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний дэлгүүрийг хоёр талд байгуулах, мэргэжилтэн бэлтгэх талаар санал солилцож, харилцан тохиролцов.

Хоёр тал Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлвэрийг нэмэгдүүлэх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудыг хэлэлцлээ. Мөн ложистикийн салбар болон дэд бүтцийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Узбекистан Улсад зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлдэг “Tadbirkorlikni rivojlantirish kompaniyasi” Aksiyadorlik Jamiyati- (“Бизнес эрхлэлтийг хөгжүүлэх компани” ХК)-тай хоёр улсын батлан даалтын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг харилцан дэмжих, хамтарсан батлан даалтын шинэ бүтээгдэхүүн бий болгох боломжийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.

Энэ үеэр хоёр талын төлөөлөгчид найрсаг харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтад Монгол Улсын талаас ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун,  талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар хүлээн авч уулзаж зөвлөгөө өгч, санал солилцлоо “Биокомбинат” ТӨХХК-ний гүйцэтгэх захирал М.Энх-Амар, “Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХКК-ний төлөөлөл, “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”ны тэргүүн Б.Ганбат, “Хүнс комплекс”, “Сүхбаатар мах маркет”, “Завхан хүнс групп” ХХК-ийн төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?