• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-23 12:30:00
  • 73
SHARE TWITTER

Энэтхэг Улсын ГХЯ-ны Зүүн Ази хариуцсан Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав


 Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Зүүн Ази хариуцсан Нарийн бичгийн дарга Перисиами Кумараныг энэ сарын 22-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын “оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш бөгөөд “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд манай улс өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Талууд хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж буйг тэмдэглэж, Монгол, Энэтхэгийн харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиров.


Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?