ТӨРИЙН АЛБАНААС ХУВИЙН ХЭВШИЛД ШИЛЖИН АЖИЛЛАХЫГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛНО

МҮХАҮТ-д болох өдөрлөг нь хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээг хангах, төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих мөн төрийн албан хаагчдыг хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилготой. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, салбарын яамд, бусад байгууллага өдөрлөгт хамтран оролцох аж.

Эх сурвалж: Монцамэ.мн