• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-23 11:42:00
  • 71
SHARE TWITTER

МОНГОЛД ЦАГААН БУДААНЫ СОРТ НУТАГШУУЛАХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөр “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сард Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтын тариалалт хийсэн нь амжилттай ургажээ.


Туршилтын талбайн нэг га-гаас 6-8 тн цагаан будаа хурааж авах тооцоо гаргасан байна. Энэ нь БНСУ-ын тариалангийн талбайн дундаж ургацтай тэнцэж байгааг “КОПИА Монгол” төвийн захирал, цагаан будааны мэргэжилтэн У Мён Гюү онцлоод, “Солонгосын хамгийн хүйтэн нөхцөлд ургуулдаг үр, сортуудыг туршиж үзсэний эцэст Монголд тохирох тутаргыг ургуулж чадлаа. Цагаан будааны тариалалтыг баталгаажуулснаар кластерийн системээр хөгжүүлэх боломжтой” хэмээн туршилтын тариалалтыг дүгнэлээ.


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын ажлын хэсэг Булган суманд туршилтаар тутарга буюу цагаан будаа тариалж буй “Жи Ай Эм И Икс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Компанийн захирал Ж.Ганхуяг өнгөрсөн 20-иод жилийн өмнөөс тутарга тариалах судалгаа хийж эхэлжээ. Тэрбээр, “Тутаргын тарилалтыг дагаад нуур цөөрөм, салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах нь эрс тэс, хуурай уур амьсгалтай Монгол орны хувьд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой. Монголд тохирсон цагаан будааны сортыг тариаланд нэвтрүүлснээр 68 мянган тонн цагаан будаа буюу 50 орчим сая ам.долларын импортын хамаарлаас гарч, 5-8 мянган ажлын байр шинээр бий болгож, хөдөөгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг болно. Эцсийн дүнд нь монгол хүн баталгаатай, шинэ ургацын цагаан будаа идэх боломж бүрдэнэ” гэжээ.


Монголд тутарга тариалах судалгааг 40 гаруй жилийн өмнөөс эхлүүлж байсныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дурдаад, “Хувийн хэвшил, гадаадын түнш байгууллагатай хамтран импортыг орлох, газар тариаланг хөгжүүлэх судалгаа шинжилгээ, туршилтыг гардан хийж байгаа нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад оруулж буй томоохон хувь нэмэр” гэдгийг тодотгов. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?