• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-22 15:06:00
  • 69
SHARE TWITTER

Сүхбаатар аймаг: Тогооны ээрээр эко өглөөний цай үйлдвэрлэж байна




 

Баруун-Урт сумын наймдугаар багийн малчин, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Ө.Хэрлэн дөрвөн үнээнийхээ сүүг өдөр бүр боловсруулж, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тэрбээр хамгийн сүүлд гэхэд энэхүү “Өглөөний цай” гэх шинэ бүтээгдэхүүнээ гаргажээ.

Бүтээгдэхүүний орц маш энгийн боловч хүмүүс тэр бүр ашигладаггүй эд. Тогоо нэрэхэд гардаг тогооны ээр /тогоо нэрэхэд бүрхээрт наалдаж хатсан аарц/-ийг хатааж боловсруулаад, овьёос, чиа үр, маалингийн үрээр баяжуулжээ. Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжихээс гадна эрүүл, эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог.

Мөн бүх насынханд тохиромжтой. Өглөөний цайгаа бэлдэж, ууж амждаггүй хүмүүс үүнийг бүлээн ус, сүү, жимсний шүүсэнд 2-3 халбагыг хийж хутгаад л уучихна. Илчлэг ихтэй учир өл даах чадвар нь маш сайн гэнэ.

Уламжлалт өрөм, ааруул, хайлмаг, шар тос зэргээс гадна шар сүүний ундаа, цэлцэгнүүр, хатаамал, шар сүүний ирис зэргийг сүүлийн жилүүдэд үйлдвэрлэдэг болжээ. Гэрээсээ шууд худалдахаас гадна захиалгаар борлуулалтаа хийдэг. Нандин амьдрал гэх бэлгийн багцтай ч болжээ. Цаашид бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэхээс илүүтэй чанартаа илүү анхаарч орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн болгох нь түүний зорилго.

Жил бүр болдог “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож байгаа ч бүтээгдэхүүнийг маань сүүлийн үед хүмүүс сайн мэддэг болсон. Ялангуяа шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг иргэд ихээр сонирхон худалдан авч байна гэж тэрбээр ярилаа.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?